Friday, October 19, 2007

МОНГОЛЧУУДАА МАРГААШЫНХАА ТӨЛӨӨ ХАМТДАА УРАГШАА

Биеийн бөхөөр ганцыг ялъюу Сэтгэлийн бөхөөр олныг ялъюу хэмээн айлдсан их эзэн богд Чингис хааны минь сургааль байдаг билээ . ХӨХ СҮЛД бүлгэмийнхэн ч сэтгэлийн бөхөөрөө урдаас тосох олон саад нугачааг хамтдаа даван туулж , зүрхний хайртай МОНГОЛ эх орондоо хувь нэмрээ оруулах сэтгэл өвөрлөн нэгдсэн эгэл жирийн хүмүүс билээ. МОНГОЛ орон минь өнөөдөр ядуу буурай орны тоонд орж хүнд хэцүү байгаа ч энэ бол цаг зуурынх гэж бид боддог. Учир нь гэвэл бид МОНГОЛ хүний оюуны чадавхи сэтгэлийн бөхөд итгэдэг .Өндөр хөгжилтэй орны иргэдээс бид дутах зүйл үгүй . МОНГОЛЧУУД бид тэднийг хийдгийг хийж , тэднээс илүү ч сэтгэж чадна . Бидний оюуны чадавхи , сэтгэлийн бөх минь тэднээс давуутай гэдэгт бид итгэж байна.Харин МОНГОЛЧУУД бидэнд нэг л хүчин зүйл ус агаар мэт хэрэгтэй байна. Энэ бол эв нэгдэл , үндэсний үзэл юм. Бид хэдийгээр харь оронд амьдарч буй боловч бид эвлэлдэн нэгдвэл олон зүйл бүтээж эх орныхоо хөгжил дэвшилд бодит хувь нэмрээ оруулж чадна . Иймээс ХӨХ СҮЛД бүлгэмийнхэн эв нэгдэл үндэсний үзлийн төлөөх уулзалтыг Солонгос улсад амьдарч, ажиллаж буй МОНГОЛЧУУДЫНХАА дунд зохион байгуулах гэж байна . Энэхүү уулзалтаараа бид эвлэлдэн нэгдэж хүсэл зорилгоо тодорхойлж үзэл бодлоо солилцон олон үр дүнтэй асуудлуудыг шийдэж маргаашын их үйлсийг эхлүүлэх гэж байна Солонгос улсад амьдрч буй Монголчууд бид: -Эх нутаг МОНГОЛЫНХОО төлөө юу хийж бүтээж болох вэ? -Бидний маргааш болон ирээдүй минь хаана байна? -Үндэсний үзэл ,эх оронч сэтгэлгээ хаанаас эхлэх вэ? -Эх оронд минь болон бидэнд тулгамдсан асуудлууд -Монгол улсын минь тусгаар тогтнол баталгаатай байна гэдэгт бид итгэж болох уу гэх мэт асуудлаар ярилцан , санал бодлоо солилцож төр засгын удирдлагад өөрсдийн үзэл бодол үгээ дуулгаж элгэн МОНГОЛ түмэндээ эх орон ч сэтгэлгээ үндэсний үзлийн тухай тунхаглан тараая. Эвт шаазгай буга барина гэдэг сайхан үг байдаг билээ. МОНГОЛЧУУД бид агуу их эзэн Богд Чингис хааныг төрүүлсөн мөн арга билэг саруул ухаан домог түүхээрээ дэлхийд гайхагдсан агуу соёлт ард түмэн билээ . Энэ бүх агуу зүйлүүдийг бид үндэсний үзлээ дээдлэн, эвлэлдэн нэгдсэн үедээ бүтээж байсан гэдгийг эргэн санацгаая.МОНГОЛ орны минь хөх тэнгэр нь цэлмэг, хүн ард нь амар амгалан байх болтугай.Монголын наран мандан бадрах зүгрүү хамтдаа алхцгаая.Хөх тэнгэр минь биднийгээ ивээг .Уулзалт 2007 оны 10-р сарын 28-нд 11 цагаас Гадаад ажилчидыг дэмжих төвийн байр.Явах зам- метроны 2р шугам Куру дижитал танжи ёог 1р гарц 03 номерын автобусанд сууж касан чудин хаггю дээр бууна....1,7р шугамын касан дижитал танжи ёог 1р гарц мон 03 номерын автобусанд сууж касан чудин хаггю дээр бууна....мон 7р шугамын Намкуру ёог буюу 745....3р гарцаар гараад 5615 5619 5626 номерын автобусанд сууж 3 буудал яваад касан чудин хаггю дээр бууна тэнд бид угтан авна. ХӨХ СҮЛД бүлгэмээс

Thursday, October 18, 2007

ЭВТ ШААЗГАЙ БУГА БАРЬДАГ УУ?

Хүний амьдрал өөрөө маш сонин өвөрмөц харьцангуйгаар тасралтгүй явагдах үзэгдэл билээ.Хувь хүний хувьд гарал үүсэл,эх орны тухай ойлголт нэн нарийн,мэдрэхүйн гүнзгий сэтгэхүйг багтааж байдагаараа онцлог юм.Эх орон гэдэг нь бидний аав,ээж,үр хүүхэд, уул ус,ан амьтан,анхны хайр,хүүхэд нас,өвгөдийн ариун газар,тэдний минь түүх,морин хуур,уртын дуу,монгол гэдэг нэр гэх мэт маш олон өвөрмөц ертөнцийг агуулж байдаг билээ.Тэгэхээр би болон бид хувь хүн болон оршин амьдарч байхдаа эх орон хэмээх ерөнхий нэрийн доор маш олон өвөрмөц ертөнцүүдээр хүрээлэгдэн харилцан шүтэлцэн амьдарч байдаг юм. - --Монголчууд гэж хэн бэ?------__Эрт дээр үеэс төв азийн өндөрлөгт төр улсаа байгуулан амьдарч арвин баян түүхтэй дэлхийн ууган үндэстэнүүдийн нэг__Нүүдэлийн мал,аж ахуй эрхлэн амьдарч байсан учир байгаль,дэлхийтэй харилцан шүтэлцээтэй ойр байсан.Энэ нь монголчууд дасан зохицох,аливааг хурдан эзэмших,өөрийншүүлэх чадварыг буй болгосон__Цаг агаарын эрс тэс уур амьсалтай ,жилийн 4 улиралтай газар орондоо зохицон амьдарч ирсэний хувьд монголчууд хатуужил,тэвчээртэй,хүлээцтэй болсон__Өргөн уудам нутагтаа дураараа,чөлөөтэй нүүдэллэж амьдарч байсан учир харицангуй эрх чөлөөтэй амьдарч байсан (боолын нийгэм гэж байсангүй) ---------Гадаадад буй монголчууд-------- Бид энд хүний нутагт эх орныхоо төлөө ажиллаж амьдарч байгаа нь үнэн билээ.Олон монгол эрчүүд,эмэгтэйчүүд өөрсдийгөө золиослон ар гэр,аав ээж,үр хүүхдийнхээ сайн сайханы төлөө ажиллаж байна.
Бидний бие, сэтгэлээ зовоож,хөлс хүчээ гарган байж олсон мөнгө элэг зүрхнээс уяатай эх орон луу минь урсаж байдаг юм.
Нутгийн минь бор чулуунд миний эх орон багтанхан байдаг
Намар намрын навчисны хээнд миний эх орон тодронхон байдаг
Настай ээжийн минь духны үрчлээнд миний эх орон долгиотон байдаг
Нулимстай нүдийг минь салхи нь арчдаг ЭХ ОРОНТОЙ учраас би бардамхан алхдаг аа-----------Гадаадад буй монголчууд бид эвлэлдэн нэгдвэл-----Монголчууд бид эвтэй байхдаа хүчтэй байдаг.Эв нэгдэл өөрөө маш их боломж,их хүчийг агуулж байдаг харилцаа юм.Бид нэгдсэнээр их зүйл хийж чадна би итгэж байна.
Сүүний үнэр шингэсэн бор тэрлэгний энгэрт миний эх орон үнэртэн байдаг
Сүмэн өвсний толгой хөдөлгөх төдий салхинд миний эх орон аргадуулан байдаг
Түрүү морины хөлсөнд миний эх орон дусланхан байдаг
Түрүүлсэн бөхийн дэвэлтэнд миний эх орон хотолзонхон байдаг
Хоёулаа ирсэн шувууд гурвуулаа болоод буцдаг миний эх орон учрал хайрын эх орон
Холд очсон морьд нь нутгаа тэмцэн гүйдэг миний эх орон санан тэмүүлэхийн эх орон Т
Түмэн өнгийн цэцгээ хөлд минь дэвссэн миний эх орон хүндэтгэл хайрлахын дээд эх орон
Түнэр харанхуйд сэтгэлд минь бадамлан асах миний чиний хайрын галын эх орон
Та өөрийн санал,бодолоо хуваалцахыг хүсвэл дараахь хаягаар холбогдоно уу
huh_suld@yahoo.com Түнэр харанхуйг зүхэж суухаар 1 ч гэсэн лаа асааж өг

Wednesday, October 17, 2007

Харьд амьдарч буй Монгол хүн бүрт

Эх орон хаанаас эхэлдэг вэ? Тийм ээ эх орон биднээс эхэлдэг . Бид эх орныхоо эхлэл цэг нь юм. Эх орон хэмээх энэ өргөн уудам ойлголтын эхлэх болон тулах цэг нь хүмүүс юм. Тиймийн учир бид хаана ч очсон эх орныхоо нэр хүндийг үүрч яваа гэдгээ мартаж үл болно. Харь оронд амьдарч буй Монголчууд бид эх орныхоо нэр хүндийг үүрч яваа төдийгүй Тэнгэрийн орон МОНГОЛ улсынхаа соёл , ёс заншилыг түгээн дэлгэрүүлэх учиртай элч нар билээ. Харь оронд амьдрагч МОНГОЛ хүн та өөрийгөө эх орныхоо итгэлийг үүрч яваа элч гэж бодно уу. Тэнгэрээс заяат Монгол хүний саруул ухаан тань хөтөч болог Тал нутаг шигээ уужуу сэтгэл тань анд нөхөр чинь болог Хөх тэнгэрийн таалалт омог бардам МОНГОЛ хүмүүн та ирж буй цагын их бүтээгч хувь тавиландаа итгэнэ үү. Өнгөрсөн мянган жилд өвгөдийн минь байгуулсан их алдар цууг цаг хугацаа элээж амжаагүй байна , элээж ч чадашгүй биз . Дэлхийн сонорт МОНГОЛ нэрийг мартахааргүй хоногшуулсан өвөг дээдсийнхээ арга билгийн өмнө сөгдөн мөргөцгөөе .Харь оронд амьдран суугч МОНГОЛ хүмүүн та сонс . Тантай хамт МОНГОЛ хэмээх бурхан нэр дагалдан явдагыг бүү март. Төрсөн нутагтаа эцгийн нэрийг бодож явагтун. Хүний нутагт МОНГОЛ нэрээ хайрлан, хамгаалж өндөрт өргөж явагтун. МОНГОЛ хүний уужуу ухаанаар сэтгэн бодож Тэнгэрийн адист МОНГОЛ нэрээ хайрлагтун.

Monday, October 15, 2007

Харьд буй Монголчуудад

Эх орондоо хайргүй МОНГОЛ хүн гэж байдаггүй билээ.Харьд амьдарч буй Монголчууд бидний , бие минь хүний нутагт байдаг ч сэтгэл зүрх минь эх оронтойгоо хамт цохилж байдаг билээ. Бидний мөрөөдөл бүхэн минь ЭХ ОРОНТОЙ минь холбогдож , эх орон минь итгэл хайрлаж , Эх орон минь ирээдүй, эрх чөлөө минь болон гэрэлтэж байдаг билээ. Гэвч бидний орхиод гарсан эх орон минь өнөөдөр шудрага ёс, эв нэгдэл , үндэсний үзэл санаагаар үнэнч хөвгүүд охидоороо дутаж байна . Төр засаг минь харийнхний гар хөл болж бидний ирээдүйг хахуулийн мөнгөөр худалдаж , үр хүүхдүүдийн маань өмчийг ичгүүр сонжуургүйгээр хулгайлж байна. Үлгэр домог болсон өвөг дээдсийн минь яс, цус шингэсэн газар шороог минь харийнханд лиценз нэрийн доор өмчлүүлж эзэн мэт аашилж байна . Хятадын үй олон хар ажилчид эх орны минь өнцөг булан бүрд шавж , шаахайн мөрөө таталж , хууль ёс заншилыг минь уландаа дэвсэж ,тэдний МОНГОЛ хүний эрхэнд халдсан гэмт хэргүүд улам олширч байна . Хятадын цагаач нарын энэхүү нүүдэл эх оронд минь, тусгаар тогтнолд минь бодитоор заналхийж байна . Эзэд нь байхгүй юм бид эзэд нь юмаа , гэх шиг тэдний дээрэнгүй байдлыг төр засаг маань юу ч мэдээгүй мэт зүгээр харж суугаа нь бидэнд хятадын нэгэн муж болход ойрхон байна гэсэн түгшүүрт бодлыг төрүүлж байна. Одоо боллоо Монголчуудаа :Эцсийн эцэст энэ эх орны эзэд бид нар шүү дээ. Эх орны минь хувь заяа , ирээдүй минь зөвхөн биднээс шалтгаална. Энэ сайхан Монгол орныг минь хэн ч бидэн шиг хайрлаж , хэн ч бидэн шиг санаа тавихгүй . Эх орон тусгаар тогтнол үндэсний үзлийг минь өвөг дээдэс минь бидэнд өвлүүлэн эх орондоо эзэн бай гэж үлдээсэн . Түгээн дэлгэрүүлж хөгжүүлэн үр ач нартаа үлдээх нь бидний ариун үүрэг мөн.Монголчуудаа: Энэ орны эзэд байдаг юм , эзэд нь бид юм гэж харуулах цаг мөч ирлээ. Эх орон минь үнэнч залуус охидоороо дутаж байна . Монголчуудаа биднийг үндэсний үзлийнхээ дор нэгдэж эх соёл ,эх нутаг , ирээдүйхээ төлөө тэмцэхийг эх орон минь хүлээж байна. Бид МОНГОЛ хүний саруул ухаанаар сэтгэж , эвлэлдэн нэгдэж .сэтгэлээ нэгэн зүгт зангидаж ЭХ ОРОН ирээдүйнхээ төлөө хамтран ажиллахыг уриалж байна.Бидэнтэй холбогдож нэгдэхийг хусвэл huh_suld@yahoo.com хаягаар майл бичих буюу 010-6874-6788 010-3147-8505 010-2333-8261 утсаар холбогдоно уу .Хөхсүлдбүлгэм

Бидний тухай

Бүлэг.1
1.1 Бүлгэмийн албан ёсны нэр: ХӨХ СҮЛД.
Цаашид ХӨХ СҮЛД бүлгэм гэж нэрлэх болно.

1.2 Оршин тогтнох хугацаа:Санаачлагч нар хуралдаж бүлгэм байгуулах шийдвэр гаргасан өдрөөс
эхлэн үүсэн байгуулагдсан гэж тооцно. 2007 оны 9-р сарын 25-ны өдөр.

1.3 Байршил:ХӨХ СҮЛД бүлгэм нь түр хугцаагаар БНСУ-д байрлаж үйл ажиллагаагаа явуулна.


Бүлэг .2

2.1 Хуулийн үндэслэл.ХӨХ СҮЛД бүлгэм нь МУ-н үндсэн хууль, төрийн бус байгууллагын тухай
хууль болон БНСУ-н хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулна.
2.2 Бүлгэмийн хуулийн этгээдийн эрх. ХӨХ СҮЛД бүлгэм нь хуулийн этгээдийн эрх эдэлж ,өөрийн
бэлгэдэл,тамга тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэх ба банк санхүүгийн байгууллагад
харилцах данстай байна. Мөн өөрийн хэвлэлтэй байж болно.


Бүлэг.3

Үйл ажиллагааны чиглэл, зорилго, зарчим.

3.1 Үйл ажиллагааны чиглэл:Үндэсний үзэл ба эв нэгдлийн үзлийг иргэдэд ухуулан таниулах замаар
эгнээндээ нэгтгэж өөр бусад ижил үйл ажиллагаа явуулдаг бүлгэм хөдөлгөөн байгууллагтай хамтран
олон нийтийн үйл ажиллагаа өрнүүлдэг нийгэмд үйлчилдэг ашигын төлөө бус иргэдийн сайн
дурын хөдөлгөөн мөн.
3.2 Алсын хараа:Үндэсний үзлээ дээдэлсэн ардчилсан ил тод шудрага ёст МОНГОЛ Улс өндөр
хөгжилт хүмүүнлэг тэгш нийгэм.

3.3 Эрхэм зорилго:Гадаадад амьдарч буй МОНГОЛ-чууддаа үндэсний үзэл эх оронч сэтгэлгээг
төлөвшүүлэх ,хэрэгжүүлэх хүсэл эрмэлзлэл бүхий ардчилсан үзэл санаа,хүмүүнлэг ёс зүй, тэгш эрх,
шударга ёс, эрх чөлөө, эв нэгдэл эх оронч сэтгэлгээ үндэсний бахархал гэсэн үнэт зүйлсийг эрхэмлэн
дээдэлдэг гадаадад амьдарч буй МОНГОЛ иргэдийн хүсэл сонирхолыг илэрхийлэн хамгаалж , улс
орны хөгжил дэвшил , бүтээн босголтонд иргэд бүрийн оролцоог хангахад оршино.
3.4 Зорилтууд.
1. МОНГОЛ Улсын тусгаар тогтнол,үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ
оруулна.
2. Солонгост буй МОНГОЛ-чууддаа үндэсний эрх ашиг,үндэсний үзлийн дор нэгтгэх.
3. МОНГОЛ улсаа гадаад оронд үнэн зөвөөр сурталчилах.
4.Гадаадад амьдарч , ажиллаж буй МОНГОЛ-чуудаа үнэн зөв бодит мэдээллээр хангах.
5.Солонгост буй МОНГОЛ-чуудынхаа үзэл санааг эрх баригчдад хүргэх.
6.Солонгост сурч буй өндөр боловсрол эзэмшсэн чадварлаг залуусыг дэмжиж эх орондоо үр
бүтээлтэй ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийг төрийн бодлогод тусгуулах.
7.МОНГОЛ Улсын бизнесмэн болон компаниудын эздэд МОНГОЛ залуусаа ажлын байраар хангахыг
уриалах. Үүнд : а/Хятад ажилчидыг олноор оруулж ирж буй компаниуд
. б/МОНГОЛ Улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын компаниуд.
8.Ард иргэд,залуучууддаа эх орны хөгжил, өөрсдийн гэрэлт ирээдүйн төлөө хөдөлмөрлөхийг уриалах.
Үүнийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан уриалан ухуулан сурталчилах хэлбэрээр оюуны хөрөнгө
оруулалт хийх.
9.Нэг санаа, зорилго бүхий бусад холбоо хөдөлгөөн , бүлгэмүүдтэй холбоо тогтоож хамтран ажиллах . 10.Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих,үндэсний үйлдвэрлэгч компаниудын бараа бүтээгдхүүнийг суртал- чилах .

Дэд зорилтууд.

1.МОНГОЛ хэл соёл, ген, байгалын тэнцвэрт байдлыг хамгаалах,сурталчилах ,ухуулах.
2.Оюуны хөрөнгө оруулалтыг дэмжих , оюуны хувьсгалыг дэмжиж өөрсдийн хувь нэмрээ оруулах.
3.Бүлгэмийн дэргэд залуусыг өөрийгөө хөгжүүлэхэд дэм болох зорилгоор өөрийгөө хөгжүүлэх клуб
ажиллуулах.
4.Үндэсний үзлийг сурталчилах зорилгоор соёл урлагын арга хэмжээ , аян , олон нийтийн арга хэмжээ
зохион байгуулах.
5.Гадаадад ажиллаж амьдарч буй МОНГОЛ-чууддаа дор бүрдээ эх орныхоо нэр хүндийг хайрлан
хамгаалж явахыг уриалсан тунхаг бичиг үйлдэн түгээх мөн бусад арга хэмжээ зохион байгуулж
явуулах.
6. Үйл ажиллагаагаа сурталчилах ,нийтэд хүргэх зорилгоор өөрсдийн цахим хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй болох.
7.Гадаадад өсөж бойжиж буй МОНГОЛ хүүхдүүдийн боловсрол хүмүүжилрүү үйл ажиллагааныхаа
нэг хэсгийг чиглүүлж үндэсний үзлийг төлөвшүүлэх арга хэмжээ өдөрлөгүүд зохиох.
8.Солонгос улсын МОНГОЛЧ эрдэмтэн мэргэдтэй холбоо тогтоох мөн тэдний яриа лекцийг
МОНГОЛчуудынхаа дунд зохион байгуулах.

Бүлэг.4

Зарчим
4.1. Үндэсний үзэл МОНГОЛ орны хөгжлийн хөдөлгүүр гэдэгт итгэн үнэмших.
4.2. Оюунлаг иргэд тэгш нийгмийг бүтээнэ гэдэгт итгэн үнэмшиж өөрийгөө хөгжүүлэх.
4.3. Төр ба нийгмийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлсэнээр нийгмийн бүтээн
босголт хурдасч тэгш нийгмийг бүтээж чадна гэдэгт итгэн үнэмших.
4.4. Ардчилсан шудрага ёс, ил тод байдал, хуулийг эрхэмлэн дээдлэх.
* Нэг зорилго , нэг үзэл баримтлал, нэгдмэл бүтэц , зохион байгуулалттай ажиллах.
* Бүлгэмийн алсын хараа, зорилгоо итгэл үнэмшил болгон дээдэлж даган мөрдөж байх.
* Хамтын удирдлага харилцан ойлголцолд тулгуурлах.
* Улс төрийн аль нэг нам, хүчнээс хараат бус байх.
* Сайн дурын гишуудийн оролцоог дэмжиж хүн бүрийн хөгжих орчныг бүрдүүлэх.
* Сонирхолын зөрчил гаргахгүй байх.
* Олон нийтэд нээлттэй байх.