Хүний амьдрал өөрөө маш сонин өвөрмөц харьцангуйгаар тасралтгүй явагдах үзэгдэл билээ.Хувь хүний хувьд гарал үүсэл,эх орны тухай ойлголт нэн нарийн,мэдрэхүйн гүнзгий сэтгэхүйг багтааж байдагаараа онцлог юм.Эх орон гэдэг нь бидний аав,ээж,үр хүүхэд, уул ус,ан амьтан,анхны хайр,хүүхэд нас,өвгөдийн ариун газар,тэдний минь түүх,морин хуур,уртын дуу,монгол гэдэг нэр гэх мэт маш олон өвөрмөц ертөнцийг агуулж байдаг билээ.Тэгэхээр би болон бид хувь хүн болон оршин амьдарч байхдаа эх орон хэмээх ерөнхий нэрийн доор маш олон өвөрмөц ертөнцүүдээр хүрээлэгдэн харилцан шүтэлцэн амьдарч байдаг юм. - --Монголчууд гэж хэн бэ?------__Эрт дээр үеэс төв азийн өндөрлөгт төр улсаа байгуулан амьдарч арвин баян түүхтэй дэлхийн ууган үндэстэнүүдийн нэг__Нүүдэлийн мал,аж ахуй эрхлэн амьдарч байсан учир байгаль,дэлхийтэй харилцан шүтэлцээтэй ойр байсан.Энэ нь монголчууд дасан зохицох,аливааг хурдан эзэмших,өөрийншүүлэх чадварыг буй болгосон__Цаг агаарын эрс тэс уур амьсалтай ,жилийн 4 улиралтай газар орондоо зохицон амьдарч ирсэний хувьд монголчууд хатуужил,тэвчээртэй,хүлээцтэй болсон__Өргөн уудам нутагтаа дураараа,чөлөөтэй нүүдэллэж амьдарч байсан учир харицангуй эрх чөлөөтэй амьдарч байсан (боолын нийгэм гэж байсангүй) ---------Гадаадад буй монголчууд-------- Бид энд хүний нутагт эх орныхоо төлөө ажиллаж амьдарч байгаа нь үнэн билээ.Олон монгол эрчүүд,эмэгтэйчүүд өөрсдийгөө золиослон ар гэр,аав ээж,үр хүүхдийнхээ сайн сайханы төлөө ажиллаж байна.
Бидний бие, сэтгэлээ зовоож,хөлс хүчээ гарган байж олсон мөнгө элэг зүрхнээс уяатай эх орон луу минь урсаж байдаг юм.
Нутгийн минь бор чулуунд миний эх орон багтанхан байдаг
Намар намрын навчисны хээнд миний эх орон тодронхон байдаг
Настай ээжийн минь духны үрчлээнд миний эх орон долгиотон байдаг
Нулимстай нүдийг минь салхи нь арчдаг ЭХ ОРОНТОЙ учраас би бардамхан алхдаг аа-----------Гадаадад буй монголчууд бид эвлэлдэн нэгдвэл-----Монголчууд бид эвтэй байхдаа хүчтэй байдаг.Эв нэгдэл өөрөө маш их боломж,их хүчийг агуулж байдаг харилцаа юм.Бид нэгдсэнээр их зүйл хийж чадна би итгэж байна.
Сүүний үнэр шингэсэн бор тэрлэгний энгэрт миний эх орон үнэртэн байдаг
Сүмэн өвсний толгой хөдөлгөх төдий салхинд миний эх орон аргадуулан байдаг
Түрүү морины хөлсөнд миний эх орон дусланхан байдаг
Түрүүлсэн бөхийн дэвэлтэнд миний эх орон хотолзонхон байдаг
Хоёулаа ирсэн шувууд гурвуулаа болоод буцдаг миний эх орон учрал хайрын эх орон
Холд очсон морьд нь нутгаа тэмцэн гүйдэг миний эх орон санан тэмүүлэхийн эх орон Т
Түмэн өнгийн цэцгээ хөлд минь дэвссэн миний эх орон хүндэтгэл хайрлахын дээд эх орон
Түнэр харанхуйд сэтгэлд минь бадамлан асах миний чиний хайрын галын эх орон
Та өөрийн санал,бодолоо хуваалцахыг хүсвэл дараахь хаягаар холбогдоно уу
huh_suld@yahoo.com Түнэр харанхуйг зүхэж суухаар 1 ч гэсэн лаа асааж өг
Thursday, October 18, 2007
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment