Биеийн бөхөөр ганцыг ялъюу Сэтгэлийн бөхөөр олныг ялъюу хэмээн айлдсан их эзэн богд Чингис хааны минь сургааль байдаг билээ . ХӨХ СҮЛД бүлгэмийнхэн ч сэтгэлийн бөхөөрөө урдаас тосох олон саад нугачааг хамтдаа даван туулж , зүрхний хайртай МОНГОЛ эх орондоо хувь нэмрээ оруулах сэтгэл өвөрлөн нэгдсэн эгэл жирийн хүмүүс билээ. МОНГОЛ орон минь өнөөдөр ядуу буурай орны тоонд орж хүнд хэцүү байгаа ч энэ бол цаг зуурынх гэж бид боддог. Учир нь гэвэл бид МОНГОЛ хүний оюуны чадавхи сэтгэлийн бөхөд итгэдэг .Өндөр хөгжилтэй орны иргэдээс бид дутах зүйл үгүй . МОНГОЛЧУУД бид тэднийг хийдгийг хийж , тэднээс илүү ч сэтгэж чадна . Бидний оюуны чадавхи , сэтгэлийн бөх минь тэднээс давуутай гэдэгт бид итгэж байна.Харин МОНГОЛЧУУД бидэнд нэг л хүчин зүйл ус агаар мэт хэрэгтэй байна. Энэ бол эв нэгдэл , үндэсний үзэл юм. Бид хэдийгээр харь оронд амьдарч буй боловч бид эвлэлдэн нэгдвэл олон зүйл бүтээж эх орныхоо хөгжил дэвшилд бодит хувь нэмрээ оруулж чадна . Иймээс ХӨХ СҮЛД бүлгэмийнхэн эв нэгдэл үндэсний үзлийн төлөөх уулзалтыг Солонгос улсад амьдарч, ажиллаж буй МОНГОЛЧУУДЫНХАА дунд зохион байгуулах гэж байна . Энэхүү уулзалтаараа бид эвлэлдэн нэгдэж хүсэл зорилгоо тодорхойлж үзэл бодлоо солилцон олон үр дүнтэй асуудлуудыг шийдэж маргаашын их үйлсийг эхлүүлэх гэж байна Солонгос улсад амьдрч буй Монголчууд бид: -Эх нутаг МОНГОЛЫНХОО төлөө юу хийж бүтээж болох вэ? -Бидний маргааш болон ирээдүй минь хаана байна? -Үндэсний үзэл ,эх оронч сэтгэлгээ хаанаас эхлэх вэ? -Эх оронд минь болон бидэнд тулгамдсан асуудлууд -Монгол улсын минь тусгаар тогтнол баталгаатай байна гэдэгт бид итгэж болох уу гэх мэт асуудлаар ярилцан , санал бодлоо солилцож төр засгын удирдлагад өөрсдийн үзэл бодол үгээ дуулгаж элгэн МОНГОЛ түмэндээ эх орон ч сэтгэлгээ үндэсний үзлийн тухай тунхаглан тараая. Эвт шаазгай буга барина гэдэг сайхан үг байдаг билээ. МОНГОЛЧУУД бид агуу их эзэн Богд Чингис хааныг төрүүлсөн мөн арга билэг саруул ухаан домог түүхээрээ дэлхийд гайхагдсан агуу соёлт ард түмэн билээ . Энэ бүх агуу зүйлүүдийг бид үндэсний үзлээ дээдлэн, эвлэлдэн нэгдсэн үедээ бүтээж байсан гэдгийг эргэн санацгаая.МОНГОЛ орны минь хөх тэнгэр нь цэлмэг, хүн ард нь амар амгалан байх болтугай.Монголын наран мандан бадрах зүгрүү хамтдаа алхцгаая.Хөх тэнгэр минь биднийгээ ивээг .Уулзалт 2007 оны 10-р сарын 28-нд 11 цагаас Гадаад ажилчидыг дэмжих төвийн байр.Явах зам- метроны 2р шугам Куру дижитал танжи ёог 1р гарц 03 номерын автобусанд сууж касан чудин хаггю дээр бууна....1,7р шугамын касан дижитал танжи ёог 1р гарц мон 03 номерын автобусанд сууж касан чудин хаггю дээр бууна....мон 7р шугамын Намкуру ёог буюу 745....3р гарцаар гараад 5615 5619 5626 номерын автобусанд сууж 3 буудал яваад касан чудин хаггю дээр бууна тэнд бид угтан авна. ХӨХ СҮЛД бүлгэмээс
Subscribe to:
Post Comments (Atom)
1 comment:
Sain uu. Zow vzel barimtlaltai bvlgembna. Demjij bna.
Post a Comment