Thursday, November 29, 2007

Монголчууд бид омголон,бардам,бас өөдрөг сэтгэлтэй

... Онгоц дүүрэн зөвхөн Япончууд Вашингтонд нисч иржээ. Тэд замдаа бие биентэйгээ танилцаж хөгжилдөж явсан гэнэ. Буунгуутаа бие биенийхээ хаягийг авч, маргааш хамтдаа хооллохыг урьцгаажээ. Тэд маргааш нь яг цагтаа бүгд цуглаж, хамтдаа хооллосон гэнэ.
...Онгоц дүүрэн зөвхөн Монголчууд Вашингтонд нисч иржээ. Тэд замдаа бие биентэйгээ танилцаж хөгжилдөж явсан гэнэ. Буунгуутаа бие биедээ баяртай гээд л тал тал тийшээ тарж явсан гэнэ. Тэд дахиад уулзалдсангүй. Япончууд, Монголчуудын ялгааны тухай, энэ бяцхан онигоог Америк эмэгтэй миний танил Ивээлтэд ярьж л дээ. Ивээлт:
-Бид яаж өөрчлөгдөх ёстой вэ? гэж асууж. Тэр эмэгтэй:
-Өөрчлөгдөж яах юм бэ? гэж гайхангуй хариулсан гэнэ.

Эхлэл...

Маргааш Монгол Улс тунхагласаны өдөр. Тусгаар Монгол улсын иргэн би, энэ өдрийн тухай бодож суухдаа Монголчууд бид юугаар бахархах ёстой юм бэ? өөрөөсөө асуулаа. Туршилтын социалист системээсээ салж, хөмөрсөн тогооноосоо гарч, дэлхий ертөнцтэй танилцаж, өөрсдийгөө харьцуулан мэдрэх гэж хичээн буй энэ цаг үест бид өөрсдийгөө хэтэрхий муугаар үнэлж, бүх л юмсыг ууртай бухимдуу төрхөөр, хялайн харж байгаа юм биш байгаа. Цаг ямагт ''тамын тогооны үлгэр''-ээ сануулж, монголчууд эв нэгдэлгүй, бие биедээ итгэдэггүй, бас тусалдаггүй, хувиа хичээсэн, бүдүүлэг, соёлгүйн жишээг байнга л бичиж гоморхцгоох нь уншиж буй бүх л зүйлээс илэрнэ. Тэгээд ч гадаад хүмүүсийн ухаантай, соёлтой, ажилсаг, хариуцлагатайг гайхан магтацгаана. Харин хятадууд бол муу хүмүүс гэж нэгэн дуугаар баталцгаана.
Больцгооё Монголчуудаа! Баяр болох гэж байна. Өнгөрсөн зуунд бидний өвөг дээдэс, аав ээж, өвөө эмээ нар минь өөртөө буй гоёлоо өмсцгөөн, хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөн ирж саналаа өгч, тусгаар тогтносон Монгол улсаа зарлуулж байсан энэ өдөр, өөрсөндөө байгаа сайхан бүхнээ бахархал болгон бэлэгдэн ярилцацгаая.

Нэг. Монголчууд бид, цагтаа дэлхийн талыг эзэгнэж явсан өвөг дээдэстэй
''Монголчууд гэж хэн юм бэ?'' гэж асуусан асуултанд нь зохиолч С. Жаргалсайхан, эрдэмтэн Удвал нар ''Чингис хааны нууц түүх'' хэмэээх зохиолоороо дэлхий дахинд, ''Монголчууд дэлхийн талыг эзэгнэж, дэлхийн нэгдсэн улсыг байгуулж явсан агуу их хаадын үр удам'' гэж хариуллаа. Нэгэн зарлигийн дор нэгтгэн байгуулж, бас хөгжүүлэн өгсөн Бат, Хубилай хаадын их гүрнээс өнөөгийн зууны хүчирхэг том гүрэн, Хятад, Орос улс үүссэнийг ч, дэлхийн түүх ч, тэдний дунд орших Монгол улс ч мартаагүй. Тиймдээ ч бидний өвөг, эзэн Чингис хааныг энэ дэлхийн ''Мянганы хүн''-ээр тодруулж хүлээн зөвшөөрсөн бус уу.
Чухамдаа өөр хэнийг ч бус, зөвхөн бидний Монголын Чингис хааныг энэ мянганд ч шилдэгийн шилдэг агуу хүн гэж зөвшөөрөн ахуйд бид юунд толгой гудайх билээ. Чингисийн алтан ураг болох Зүчи, Цагаадай, Бат, Хубилай, Мөнх, Гүег, Төмөр, Батмөнх гэхчилэн агуу хаад, Мандухай цэцэн хатан, Чин ван Ханддорж, Сайн Ноён хан Намнансүрэн нарын үр удам нь билээ бид. Толгой дээгүүр, цээж тэнэгэр байгтун.


Хоёр. Монголчууд бид хил хязгаартай, өөрсдийн газар нутагтай
Мандан бадарч, бууран доройтож асан, буурал түүхийн амаргүй нугачаанд, цаг хугацааг элээн элж, Хятад, Орос хэмээх аварга 2 гүрний дунд, 1 сая 500 мянган хавтгай дөрвөлжин нутагтай, Монгол хүн бүр ''унасан газар, угаасан ус минь'' хэмээн өмчлөх ''эх оронтой'' улсаа бид, Гимилайн уулсын хэцүү бэрх орчилд хавчигнан амьдрах Түвд, Алдарт Саяны уулсын бэлд сүүрс алдан амьдрах Тувачуудын хувь заяаны дэргэд, дэлхийн Монголчуудын гэрэл гэгээ, итгэл найдварын төв нь болсон тусгаар Монгол нутагтай бид. Хятад, Орос их гүрний алинд ч уусгачихалгүй, алга дарам газрынх нь төлөө цус, хөлс, ухаанаа шавхан ирсэн өвөг дээдсийнхээ сүнсэнд нь ч залбирмуу. Халуун хүйтэн ч гэлээ говь, хангай, хээр хосолсон үзэсгэлэнт нутагтай, хатуу ширүүн ч гэлээ өвөл, хавар, зун, намар ээлжлэх 4 улиралтай Монгол орон минь байгаа цагт, унасан газар, угаасан усаа, зүрх сэтгэл, зүүд нойрондоо хайрлан дурсах, Монголчууд бид ''эх оронтой'' хүмүүсээ. Омог бардам байгтун.


Гурав. Монголчууд бид өөрсдийн хэл, соёл, ёс заншилтай
Босоо, хэвтээ хоёр бичигтэй, бодлоо билчээж, үгээ цэцэлж ярьдаг монгол хэлтэй, хорвоогоос тасарч, наранд хүрдэг уртын дуутай, хоёрхон чавхдасаар адуу янцгаалгаж, айраг үнэртүүлж, морин хууртай, орсон гарсанд цай идээгээ дээжлэн барьж, ойчож унахад нь, түшиж босгодог монгол заншилтай билээ бид. Таних танихгүй ч бай, ирсэн гийчинд хаалгаа дэлгэн угтаж, хоймортоо залан суулгаж, цай идээгээ дээжлэн барьж хүндэлдэг заншил Монголоос минь өөр хаана бий билээ. Мэндлэхдээ хүртэл цэгцлэн ярьж, ярихдаа хүртэл бодлоо шингээж, худал хуурмаггүй инээж, өрөвдөж чаддаг хүмүүс, Монголоос минь өөр бий билүү? Монгол хэл байсаар байгаа нь, Монголоор ярьдаг бичдэг хүмүүс байсаар байгаа нь тусгаар Монгол улсын минь бэлэг тэмдэг бус уу. Үг нь цэцэн, ухаан хурц байгтун.


Дөрөв. Монголчууд бид, ээж аавдаа элбэрэлтэй, үр хүүхдүүддээ ачлалтай
Алс газар одохдоо аав ээждээ очиж, сургааль үгсийг нь сонсон, хацраа үнсүүлж, алс газраас буцаж очихдоо санаж үгүйлсэн сэтгэлээ бэлэг сэлттэйгээ авч очдог монголчууд бид ''элгэмсэг'' сэтгэлтэй хүмүүс. Нас өндөр болсон хойно нь ч ''асрамжийн газар'' аваачаад орхичихдоггүй, асарч халамжилж ачладаг, тэр л сэтгэлээ өөрийнхөө үр хүүхдүүддээ өвлүүлдэг болохоор Монголчууд бид элбэрэл, ачлалтай ард түмэн. Хүүхдийнхээ хүүхдийг нь харж өсгөхөд нь туслах гэж алс холоос бүхнээ орхиод ирэх ''эх''-ийн сэтгэлийг хэн ч юугаар ч хэмжиж болно гэж үү. ''Хоцрогдсон'', ''зууралдсан'' гэх хатуу үг бүү хэл. Монгол хүнээс энэ сэтгэлийг нь аваад хаячихвал, ''Монгол'' гэх ''хөх толбо''-той агуу сэтгэл нь алга болчихвол, тэнгэр бурхан биднийг ''таних''-аа болино доо. Бие биеэ хайрлаж, түшигтүн.


Тав. Монголчууд бид омголон, бардам, бас өөдрөг сэтгэлтэй
Эр нь уул, толгодоо тойрч бодол ухаанаа билчээдэг. Эм нь тулгаа тойрч ахуй амьдралаа амжуулдаг монголчуудын нүүдэлчин амьдрал нь зоргоороо омголон, биеэ даасан, илүү сайхан руу тэмүүлдэг сэтгэлийн үндэс гэмтэй. Усны тунгалаг, билчээрийн сөмийг даган, байрлалаа сэлгэж амьдардаг амьдрал нь хэдэн малаасаа илүүтэй, хөрш саахалт айлаасаа илүүтэй сайхан амьдрах бяцхан ''атаархуу'' хүслийн нь бас нэг илрэл. Сайн муу, сайхан муухай ямраар ч илэрдэг бай энэ зөн совин нь, баригдмал суурин хувь заяатайгаа эвлэрдэг олон орны иргэдээс ч илүүтэйгээр, илүү сайхан амьдрал руу эргэж буцалгүйгээр сэлгэн нүүдэллэдэг омог бардам, өөдрөг сэтгэлийн үндэс нь юм. Монголчууд бусдаас сул дорой амьдрах дургүй. Илүү өөдрөг байгтун.


... Онгоц дүүрэн зөвхөн Япончууд Вашингтонд нисч иржээ. Тэд замдаа бие биентэйгээ танилцаж хөгжилдөж явсан гэнэ. Буунгуутаа бие биенийхээ хаягийг авч, маргааш хамтдаа хооллохыг урьцгаажээ. Тэд маргааш нь яг цагтаа бүгд цуглаж, хамтдаа хооллосон гэнэ.
...Онгоц дүүрэн зөвхөн Монголчууд Вашингтонд нисч иржээ. Тэд замдаа бие биентэйгээ танилцаж хөгжилдөж явсан гэнэ. Буунгуутаа бие биедээ баяртай гээд л тал тал тийшээ тарж явсан гэнэ. Тэд дахиад уулзалдсангүй. Япончууд, Монголчуудын ялгааны тухай, энэ бяцхан онигоог Америк эмэгтэй миний танил Ивээлтэд ярьж л дээ. Ивээлт:
-Бид яаж өөрчлөгдөх ёстой вэ? гэж асууж. Тэр эмэгтэй:
-Өөрчлөгдөж яах юм бэ? гэж гайхангуй хариулсан гэнэ.


Байз! Та одоо үүнийг шүүмжлэх гэж бүү яар! Би ч гэсэн энэ эмэгтэйтэй санал нэг байна. БИД БУСДЫГ ДУУРАЙН ӨӨРЧЛӨГДӨЖ ЯАХ ЮМ БЭ? байгаагаараа л байцгаая. Монголчууд нүүдэлчин амьдралын уламжлалтай. Тэд энэ амьдралаас хэнээс ч хараат бус, бие даасан, өөрөө өөртөө ''эзэн'' байх сэтгэлгээг ''мах цусандаа'' шингээж төрсөн юм. Харин суурин амьдралд өссөн Япончуудын хувьд бүх л зүйл бие биенээсээ хамааралтай. Тэд хэзээ ч бие даасан байгаагүй. Тэд бие биедээ тусалж, бие биеэсээ хамаарч амьдардаг сэтгэлгээг ''мах цусандаа'' шингээж төрсөн юм.
...Америкт анх ирсэн нэгэн залуу нэг хоолны газарт ажилд оржээ. Түүнтэй хамт хэдэн Мексикүүд ажилладаг байж. Жил орчим ажилласаны дараа нөгөө Монгол залуу илүү цалинтай ажил олоод, ажлаасаа гарч. Дахиад л ажлаа сайжруулж, улмаар деливэри хийдэг болж. Амьдрал нь ч сайжирч шинэ машин авч унаж. 5 жилийн дараа нөгөө хоолны газраараа орвол нөгөө л хэдэн Мексикүүд нь хэвээрээ. Шинэ машин унаж, царай зүс нь гэрэлтэж мөнөөх Монгол залуус хоолны газрын эзэн, нөгөө хэдэн Мексикүүд нь гайхаж биширсэн харцаар угтаж өдсэн гэдэг. Мексикүүдүүдийн хувьд энэ хоолны газар нь цор ганц боломж, харин Монгол залуугийн хувьд өөдлөн дээшлэх нэг л гишгүүр байх. Ийм жишээг Америк, Солонгос, Германд ажиллаж байгаа Монголчууд хичнээнээр нь тоочиж чадна.


...Японы сумод манлайлж яваа их аварга Асашюро Дагвадоржийн сумогийн дэвжээн дээр гарч ирээд, нүдээ хурцлан ширүүсгэж, омголон бардам ширэвхийн хараад сумогийн бөхчүүд бүү хэл сумогийн ордон нь ч хүртэл сүрдэх шиг санагддагсан. Дагвадорж Монгол үндэсний бөхөөрөө сайн барилдаж, ''аварга'' болсон байхыг үгүйсгэхгүй. Гагцхүү ийм сүрлэг, омог бардам байж чадах байсан болов уу?
Тиймээ! Бид өнөөдөр жаахан ядуу байна. Гэвч одоо дэлхийн жишигт хүрсэн боловсролтой чадалтай залуучууд гарч ирж байна. Удахгүй жинхэнэ Монгол ухаанаар, шударга хөдөлмөрөөр олон олон баячууд төрнөө. Өнөөдөр бие биенээ муулж, харааж зүхэж, харийн хүмүүсийг шүтэж байгаа хэн нэгнийгээ бүү үзэн яд. Аяндаа л цаг харин шалгуураар бүгд л өөрчлөгдөнө. Хамгийн гол нь бид өөрчлөгдөж, урагшаа явж байгаа. Монгол цустай Монгол хүн болж төрсөндөө л бахарцгаая. Монголын төр бужигнаж л байг. Нэг л мэдэхэд цэгцэрнээ. Монголчууд даяршлын энэ эрин үед тэнгэр заяатай ''эзэд'' байх боломж бүрднээ. Яагаад гэвэл бид бие даасан, ''өөртөө эзэн байж'' , бусдаас ''илүү'' байхын төлөө л зүтгэцгээдэг. Энэ бол цэвэр монгол цус. Бид хэдий бухимдалтай гутруу байгаа хэдий ч, хоцрогдсон бүдүүлэг байсан хэдий ч бүхний өмнө илүү хурдан хөгжиж байна. Бусад орны 100 жилийн хөгжлийг бид 20-30 жилд гүйцэж байна. Та унаж яваа машин, барьж буй гар утас, хэрэглэж буй компьютераа хар. 20 жилийн өмнө бид үүнийг төсөөлж чадах байсан гэж үү. Өөдрөг байцгаая Монголчуудаа!
Бидний авч үлдэх гол зүйл маань Монгол цус, үндсэрхэг үзэл, бахархал минь шүү. Аугаа их өвөг дээдсийнхээ өнөөгийн Монгол орныг бидэнд авч ирж хүлээлгэж өгсний төлөөс нь Монгол үндэсний үзэл, Монгол цус гэдгийг л бид мартаж болохгүй. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй байсан. Одоо бид эвлэлдэх цаг болжээ. Монгол төрийн сүлд ивээг.


Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах.

Wednesday, November 28, 2007

Монгол улсын тусгаар тогтнолын тvvх


Дотоод улс төрийн байдлын хувьд Монгол улсын нэгдмэл байдал алдагдаж, Халх Монгол, Өмнөд Монгол, Ойрад буюу Баруун Монгол гэсэн хэсэгт хуваагдсан байв. Vvний зэрэгцээ Буриадууд Байгаль нуурын ар өврөөр нутаглаж, Халхын ноёдод татвар төлдөг байжээ. Монголчууд зvvн баруун гэж хуваагдах болсон нь газар нутгийн байршил, эрхлэх аж ахуйтайгаа холбоотойгоор тэртээ 11 дvгээр зууны vеэс ойн, талын гэж ялгагдах болсноос эхтэй. Байгаль нуурын баруун, Хөвсгөл нуурын зvvн хойд захаар нутаглаж байсан ойрадууд 1207 онд Монголын эзэнт улсын бvрэлдэхvvнд орсноор засаг захиргааны хувьд дөрвөн мянганд зохион байгуулагдсан байна.
Дотоод улс төрийн байдлын хувьд Монгол улсын нэгдмэл байдал алдагдаж, Халх Монгол, Өмнөд Монгол, Ойрад буюу Баруун Монгол гэсэн хэсэгт хуваагдсан байв. Vvний зэрэгцээ Буриадууд Байгаль нуурын ар өврөөр нутаглаж, Халхын ноёдод татвар төлдөг байжээ. Монголчууд зvvн баруун гэж хуваагдах болсон нь газар нутгийн байршил, эрхлэх аж ахуйтайгаа холбоотойгоор тэртээ 11 дvгээр зууны vеэс ойн, талын гэж ялгагдах болсноос эхтэй. Байгаль нуурын баруун, Хөвсгөл нуурын зvvн хойд захаар нутаглаж байсан ойрадууд 1207 онд Монголын эзэнт улсын бvрэлдэхvvнд орсноор засаг захиргааны хувьд дөрвөн мянганд зохион байгуулагдсан байна.
Энэ vеэс тvvхэнд дөрвөн ойрад хэмээн тэмдэглэгдэх болсон байдаг. Ойрад хэмээх нэрийн хувьд “ойн”, “ард” хэмээх хоёр vгнээс vvсэн гэж ихэнх эрдэмтэд vздэг. Тэд хожим Алтай тийш нvvн нутаглах болсон бөгөөд 17 дугаар зууны эхэн vед Цорос, Торгууд, Дөрвөд, Хошууд гэсэн дөрвөн аймгаас бvрдэх болжээ. Халх бол Зvvн Монголын зургаан тvмний нэг бөгөөд дотроо долоон хошуу буюу Батмөнх хааны отгон хvv Гэрсэнз жалайр хунтайжийн долоо хvvгийн эзэмшилд хуваагдаж байв. Харин 17 дугаар зууны vе болж ирэхэд тэдгээр язгууртны удам дотроос Тvшээт хан, Сэцэн хан, Засагт хан нар ихээхэн нөлөөтэй болсон байна. Тэд Монголын уугуул нутгийг сахиж, говийн хойд талд нутаглаж байсан явдал нь бусдаас харьцангуй тусгаар байдалтай болгожээ. Зvvн Монголын бусад зургаан тvмний vр хойчис бол их говийн өмнvvр нутаглах Өмнөд Монгол бөгөөд тухайн vед Цахар, Хорчин, Тvмэд, Юншээбvv, Ордос, Найман, Жарууд зэрэг 16 аймаг байжээ. Ийнхvv монголчууд тvvхэн хөгжлийн явц болон байгаль-газарзvйн хvчин нөхцөлийн улмаас дээрхи гурван хэсэгт хуваагдах болсон төдийгvй дотроо мөн олон язгууртнуудын эзэмшил болох хошуунд хуваагдаж байв. Монголын язгууртан ноёд харьцангуй өргөн уудам билчээр нутаг, тодорхой өмч хөрөнгө бvхий хамжлага өрх айлуудыг эзэмшин захирч байсан юм. Тиймээс ч эдийн засгийн хувьд харьцангуй биеэ даасан язгууртан ноёд хааны төв захиргааг эсэргvvцэх нь тvгээмэл байжээ. Гадаад байдлын хувьд 17 дугаар зууны эхэнд vед Монголын умард болон өмнө талд Орос болон Манж улсууд хvчирхэгжин гарч ирсэн юм. Оросууд 16 дугаар зууны дунд vеэс Байгаль нуурын ар өвөрт нэгэнт нэвтрэн ирж, 1651 онд Эрхvv, 1653 онд Чита хотын суурийг тавьжээ. Монголын зvvн урд талаар хиллэж байсан манжийн Нурхач баатар (1575-1626) зvрчидийн олон аймгийг нэгтгэж, 1616 онд Умард Алтан улс байгуулагдсан байна. Тэрээр улсаа байгуулсан vеэсээ хөрш зэргэлдээ улс орныг эрхшээлдээ оруулахад чиглэсэн бодлого баримтлах болжээ. Жишээ нь, 1618 оноос хятадын Мин улс руу, 1619 онд Солонгос руу довтолж байв. (Монгол улсын тvvх IV боть, ШУА Тvvхийн Хvрээлэн, Улаанбаатар 2003, тал 54) Тиймээс ч Мин улс Монголын хаан Лигдэнтэй манжийн эсрэг эвсэл байгуулж байсан байдаг. Ингээд Монголын Лигдэн хаан болон шинээр хvчирхэгжин гарч ирсэн манжийн хааны хооронд хэн нь тус бvс нутагт ноёрхлоо тогтоохын төлөө тэмцэл өрнөсөн байна. Тvvхэн сурвалжийн мэдээнээс vзэхэд тус тэмцэлд Лигдэн хаан ялагджээ. Тэрээр дахин хvчээ сэлбэх зорилгоор Хөх нуур луу явах замдаа 1634 онд өвчнөөр тэнгэрт хальсан байна. Ингээд манжийн хааны сvр хvч, нэр нөлөө ихээхэн нэмэгдсэн тул 1636 онд Өмнөд Монголын 49 ноёдын чуулганаар тvvний эзэн эрхийг нь хvлээн зөвшөөрчээ. Тухайн vед Баруун Монголын Торгууд болон Дөрвөдийн зарим хэсэг баруун тийш нvvдэллэн Ижил мөрөнд очиж суурьшсан нь өнөөгийн Халимагийн өвөг дээдэс юм. Мөн Гvvш хан хэмээн алдаршсан Хошуудын Төрбайх ноён 1636 онд Хөх нуурыг эзэлсэн төдийгvй 1642 онд Төвдийн хаан өргөмжлөгдсөн байдаг. Тvvний удам 1717 онд Зvvнгарын хаант улс Хөх нуур Төвдийг эзлэх хvртэл тус бvс нутгийг захирч байлаа. Ийнхvv Гvvш ханы vед Хошуудууд Хөх нуурт шилжин суурьсан бөгөөд хожим Хөх нуурын монголчууд хэмээн нэрлэгдэх болсон байдаг. Тэд 1723 онд Манжийн эзэнт улсад дагаар орсонд 29 хошуунд зохион байгуулжээ. Харин Цоросын Эрдэнэбаатар хунтайж баруун Монголын vлдсэн хэсгийг нэгтгэн Зvvнгарын хаант улсыг байгуулсан байна.Халхыг Сэцэн хан Шолой, Тvшээт хан Гомбодорж, Засагт хан Субадай нар захирч байсан бөгөөд энэ vеийг тvvхэнд Халхын хаант улс, Халхын 3 Хаант улс хэмээн тэмдэглэсэн байдаг. Өмнөд Монголын аймгууд манжийн хаанд дагаар орж, манжийн тvрэмгийлэл бодитой нvvрлэх болсонд Халхын Сэцэн хан Шолой, Тvшээт хан Гомбодорж, Засагт хан Субадай, Зvvнгарын Эрдэнэбаатар хунтайж, Хошуудын Гvvш хан нар Монголд шарын шашныг улам дэлгэрvvлэх замаар монголчуудын оюун санааны нэгдлийг буй болгох, өөр хоорондын харилцааг харилцан зохицуулах зэргээр эв нэгдлийг бататгах нэгэн ижил бодлого баримтлах болжээ. Тvvний тод нотолгоо нь 1640 оны Тарвагатайн Халх Ойрадын чуулган бөгөөд тус чуулганаас Дөчин дөрвөн хоёрын их цааз хэмээх эрх зvйн баримт бичгийн баталсан явдал юм. Мөн 1639 онд Тvшээт хан Гомбодоржийн таван настай хvv Занабазарыг Халх Монголын шашны тэргvvнээр өргөмжилсөн байдаг. Гэтэл дээрх нөлөө бvхий ноёд бараг нэгэн зэрэг шахам таалал төгсөж, (1652 онд Сэцэн хан Шолой, 1655 онд Тvшээт хан Гомбодорж, Гvvш хан Төрбайх нар, 1660 онд Эрдэнэбаатар хунтайж) тэдний залгамжлагчид эцэг өвгөдийн бодлогыг vргэлжлvvлж чадаагvй явдал Монголын цаашдын тусгаар тогтнол алдагдах эх суурийг тавьсан байна. Тухайлбал Тvшээт хан Чахундорж болон Зvvнгарын Галдан бошигт хаан хоёр учир зvйгээ ололцоогvйн улмаас Галдан бошигт Халхад цэрэглэн орсон байдаг. Тvvний vр дагавар нь Халхын ноёд албат ардаа аван өмнөд Монголын нутагт зугатан очиж, манжийн хаанаас тусламж хvсчээ. Манжийн хаан дагаар орсон тохиолдолд туслах боломжтой гэсэн хариу өгсөн бөгөөд Халхын ноёдын 1689 оны Ар элстэйн чуулганаар манжид дагаар орох шийдвэр гаргажээ. Яг энэ vед мөн буриадууд Оросын эзэн эрхийг хvлээн зөвшөөрч татвар төлөх болжээ. Энэ тухай “Буриадууд 1689 оны 1 дvгээр сарын 15-нд Оросын цагаан хаанд захирагдахаа илэрхийлж гэрээ байгуулсан” хэмээн А. Рупен тэмдэглэсэн байдаг. (А. Рупен, ХХ зууны монголчууд, Улаанбаатар 2000, тал 126) Тэд өмнө нь Халхын ноёдод татвар төлдөгөөр шалтаглан Орост татвар төлөхөөс зайлсхийж ирсэн боловч өмгөөлөл авах Халх нь Ойрадуудад ялагдсан vе таарсан нь Оросын эзэн эрхийг хvлээн зөвшөөрөхөд хvргэсэн бизээ. Ингээд 1691 онд Долоннуурт Халхыг Чин улсын бvрэлдэхvvнд авах их ёслол болжээ. Ийнхvv Халх Монгол 1691 онд тусгаар тогтнолоо алдсан билээ. Манж Монголын цэрэг 1696 онд Галданд шийдвэрлэх цохилт өгсөн байдаг. Тэрээр Хаант Оросоос тусламж хvссэн боловч 1689 онд Нэрчvvд Манж-Оросын хооронд найрамдлын гэрээ байгуулагдсан байсан тул бvтэлгvй болсон юм. Мөн тухайн vед тvvний ах Сэнгийн хvv Цэвээнравдан Зvvнгарын хаан хэмээн өргөмжлөгдсөн тул нутаг буцах боломжгvй болсон бололтой. Ингээд ямар ч дэмжлэггvй болсон Галдан 1697 онд хор хvртэж таалал төгсжээ. Монголын тусгаар тогтнолын сvvлийн голомт Зvvнгарын хаант улс Цэвээнравдан, Галданцэрэн хаан нарын vед тусгаар тогтнолоо тууштай хамгаалж байсан ч Галданцэрэнгийн дараа дахин хаан ширээний тэмцэл өрнөсөн явдал тусгаар тогтнолоо алдахад хvргэжээ. Тодорхой өгvvлбэл манжийн хаан Зvvнгарт хаан ширээний төлөө тэмцэл өрнөсөн энэ vеийг ашиглан эзлэн авахаар шийдвэрлэж, манж, хятад төдийгvй Өмнөд Монгол, Цахар, Барга, Халхаас цэрэг татаж 1755 оны 7 сар гэхэд Зvvнгарын хаант улсыг эзлэн авсан байна. Vvний өмнө буюу 1723 онд Хөх нуур болон Төвдийг эзлэн аваад байлаа. Ийнхvv манжийн хаадын 1620-иод оноос 1755 он хvртэл 130-aад жилийн турш явуулсан цэрэг-улс төрийн бодлогын дvнд Монголын тусгаар тогтнол алдагдсан билээ. Манжийн хааны эзэн эрхийг хvлээн зөвшөөрч, дагаар орсон Монголын язгууртан ноёд манжийн хаанаас хэргэм зэрэг хvртэж, жил бvр тухайн хэргэм зэргийнхээ дэвээр цалин пvнлvv авах болсон байна. Тvvгээр ч зогсохгvй зарим нэр нөлөө бvхий ноёд эсхvл манжийн төрд гавьяа байгуулсан ноёд манжийн хааны гvнжтэй ураг барилдаж, худ ургийн холбоотон болж байв. Мөн тэд өөр өөрсдийн эзэмшил хошуу нутгаа захирах эрхээ хадгалан vлдсэн юм. Харин тэд жил бvр манжийн хаанд бэлэг өргөж, хааны амар мэндийг эрэх vvрэгтэй байв. Энэ бол хаанд vнэнч байгаагаа харуулж буй хэрэг юм. Мөн албат ардаасаа татвар хураан авч улсын санд тушаах, шаардлагатай vед цэрэг эрс гарган нийлvvлэх, эзэнт гvрний хойд хилийг манах vvрэг хvлээжээ. Өөрөөр хэлбэл Монголын ноёд манжийн хааны вассал буюу тvшмэг болсон юм. Харин гадаад харилцааны хувьд бие даасан эрхгvй байв. Ийнхvv манжийн хаан язгууртан ноёдоор нь дамжуулан Монголыг захирах болсон бөгөөд харин vvнийгээ баталгаатай болгох зорилгоор хошуу захирах эрх мэдэл бvхий ноёдын тоог улам олшруулах бодлого явуулсан байдаг. Тvvний vр дvнд 1691 онд Халхад хошуу захирсан 8 засаг ноён байсан бол ХХ зууны эхэн гэхэд 86 болсон байлаа. Мөн дайнч монголчуудыг номхон хvлцэнгvй байлгах vvднээс шарын шашныг хөхvvлэн дэмжих, цай тамхи, гурил будаа, даавуу даалимба зэрэг материаллаг хэрэгцээг нь байнга хангах сvлжээг бий болгожээ. Ийнхvv Монголыг манжийн эзэнт улсын вассал маягаар хоёр зууныг элээх хооронд дэлхийн улс төрийн байдал эрс өөрчлөгдсөн байлаа. Газарзvйн их нээлт, европын орнуудын хөрнгөтнийн хувьсгалын vр дvнд шинэ их гvрнvvд төрөн гарч, колоничлолын эрин vеийг нэгэнт эхлvvлээд байв. Тэд ХХ зууны эхэн гэхэд манжийн эзэнт улсад эрх тэгш бус гэрээг хvчээр тулган байгуулах болсноор хэрэг дээрээ тус улсыг өөр өөрсдийн нөлөөний хvрээнд хуваан авах болсон юм. Энэ нь Хятад оронд гадаадынхыг эсэргvvцсэн бослого хөдөлгөөн vvсэхэд хvргэсэн төдийгvй хятадын vндэсний сэхээтэн, хөрөнгөтнvvд харийн манж угсаатныг хөөн гаргах, хаант ёсыг халж БН улс байгуулахыг уриалан дуудах болжээ. Мөн Монгол, Хятадыг эзлэн тvрэмгийлсэн урьдын хvчирхэг манж угсаатан нэгэнт vгvй болж, төрийн бодлого бvрэн хятадчилагдсан байлаа. Vvний жишээ нь “Шинэ засгийн бодлого” хэмээх шинэчлэлтийн бодлого юм. Монголын хувьд энэхvv бодлого нь тvvний вассалын статусыг эвдэж, Хятадын нэгэн муж болгох зорилготой байлаа. Тухайлбал тvvнийгээ хэрэгжvvлэхээр хятадууд монгол нутагт суурьших, монгол хятад хvмvvс ураг барилдах, монгол хvн хятад нэр хэрэглэх зэргийг хориглосон манжийн хуулийг хvчингvй болгож, хятад иргэдийг олноор нь монгол нутагт нvvлгэн шилжvvлж тариалан эрхлvvлэх, ашигт малтмал бvхий газрыг нээн олж уурхай нээх зэрэг арга хэмжээ авч эхэлжээ. Ийнхvv монгол vндэстний язгуур эрх ашиг хөндөгдсөн явдал Монголд эрх чөлөөний хөдөлгөөн газар сайгvй өрнөхөд хvргэжээ. Харин тvvнийг зарим ноёд лам нар удирдан зохион байгуулж, тусгаар тогтносон төр улсаа сэргээн байгуулах vйлсийг сэдсэн билээ. Энэ нь манжийн хаанчлалын сvvлийн жилvvдэд тэдний цалин пvнлvvг тавих явдал тасалдах болсон, хэргэм зэргийг хахууль авч байж сая залгамжлуулах болсон, шарын шашныг дэмжих бодлого өөрчлөгдсөн зэргээс vvдэлтэй байв. Мөн монголын ард олон төдийгvй язгууртан ноёд хятадын пvvсэнд төлж дийлэхгvй өрөнд унасан явдал нөлөөлсөн бизээ. 1911 оны зун Халхын ноёдын нууц чуулган Их Хvрээнд болж, манжийн шинэ засгийн бодлогын талаар хэлэлцсэн байна. Энэ vеэр Халхын зарим ноёд тусгаар улсаа сэргээн байгуулах, уг vйл хэрэгт Хаант Оросоос дэмжлэг гуйхаар хэлэлцэн тогтжээ. Ингээд Монголын төлөөлөгчдөөр Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, өвөрмонголын Хайсан нар явсан бөгөөд тэд Халхын хаадын тамгатай тусламжийн бичгийн зэрэгцээ худалдаа болон төмөр зам тавих, шуудан харилцаа өргөтгөх хэлэлцээр байгуулах санал тавьжээ. (Монгол улсын тvvх, V боть, Улаанбаатар 2003, тал 54) Оросын Засгийн газар Монголын асуудлаар хуралдаан хийж, Монголын асуудалд идэвхитэй оролцохгvйгээр манж монголын хооронд зуучлан, монголчуудын язгуур эрх ашгаа хамгаалах явдлыг дипломат замаар дэмжих шийдвэр гаргасан байна. Харин 1911 оны 10 сард Хятадын өмнөд мужид хөрөнгөтний хувьсгал гарч, манжийн хааны байр суурь ихээхэн суларсан явдал монголчуудад таатай боломж олгосон юм. Тиймээс ч Халхын ноёд “Халхын Хvрээний газрын хэргийг тvр эрхлэн шийтгэх газар” хэмээх тvр засгийн газрын шинжтэй байгууллага байгуулжээ. Тvvний vндсэн vvрэг нь Монголын тусгаар тогтнолын бэлтгэлийг хангах явдал байв. Тухайлбал тус газраас гадаад, дотоод монгол, хөх нуур, барга, алашаа зэрэг бvх монголын засаг ноёдод Жавзандамба Хутагтыг хаан өргөмжлөн тусгаар улс байгуулах тухай мэдэгдэж, тус тусын харьяат хошуу нутгийг цэрэг томилон хамгаалах, манж, хятад тvшмэдийг хөөн гаргах тушаал хvргvvлжээ. Ингээд 1911 оны 12 дугаар сарын 29-нд Жавзандамба Хутагтыг шашин, төрийг хослон барьсан наран гэрэлт, тvмэн наст Богд хаан хэмээн Монгол улсын хаан ширээнд өргөмжлөх их ёслолыг Их Хvрээнд хийсэн байна. Энэ бол тусгаар тогтносон Монгол улс байгуулагдсаныг албан ёсоор тунхаглан зарласан хэрэг байлаа. Тусгаар тогтнолын энэ өдрийг 1941 он хvртэл жил бvр дурсан тэмдэглэдэг байв. (Л. Жамсран, Олноо өргөгдсөн Монгол улс, Тусгаар тогтнол сонин, 1990.12.29 №102) Богд хаан анхны зарлигаараа өрнөдийн жишгээр таван яам бvхий Засгийн газар байгуулжээ. Монголын төр сэргэн байгуулагдмагц нийт монголчууд даяар тусгаар улсдаа нэгдэн нийлэх хөдөлгөөн өрнөсөн билээ. Их Хvрээ дэхь манжийн амбан сайдыг 1911 оны 12 сарын 4-нд, Улиастай дахь манжийн жанжинг 1912 оны 1 сарын 12-нд хөөн гаргаснаар Халх Монгол яг 220 жил тогтсон манжийн ноёрхлыг тvлхэн унагаасан юм. Хөлөнбуйрын Баргууд 1912 оны 1 сарын 2-нд манж тvшмэдийг хөөн гаргаж, Монгол улсад нэгдэн орж буйгаа албан ёсоор илэрхийлжээ. Харин Ховдын хязгаар дахь манжийн амбан эсэргvvцсэн тул цэргийн хvчээр 1912 оны 8 сарын 7-нд эзлэн авсан байдаг. Мөн Дарьганга 1912 оны 3 сард Богдын засгийн газрыг хvлээн зөвшөөрч, Монгол улсад албан ёсоор нэгдэн орсон юм. Өмнөд Монголын хувьд 49 хошууны 35 нь Богдын засгийн газрыг хvлээн зөвшөөрч, Монгол улсад нэгдэн нийлэх хvсэлтэй байгаагаа мэдэгдсэн байна. Харин Хөх нуур, Алашаа зэрэг хэт алслагдсан газрын монголчууд тусгаар улсдаа нэгдэн орох боломжгvй шахам болсон байлаа. Жишээ нь, энэ тухай Алашаагийн засаг ноён Нийслэл Хvрээнд “Манай Алашаа нутаг уулсын дунд хуваагдсан, эргэн тойрон 13 сяньтай (сянь-хятадын засаг захиргааны нэгж) зах нийлж иргэн нутгийн дотор бvхий адгийн хязгаар учир бослого гарган тэмцэх хэцvv, хvчин мөхөсдөн хий дэмий алмайран гайхсаар өдрийг өнгөрvvлэн байна” (Ш. Сандаг, Монголын улс төрийн гадаад харилцаа, Улаанбаатар 1971, тал 306) хэмээн мэдэгдэж байжээ. Гэвч Монгол улсын тусгаар тогтнол бусад улсууд, ялангуяа хөрш хоёр улсаараа хvлээн зөвшөөрөгдсөн тохиолдолд л бvрэн хангагдах ёстой болсон юм. Тухайн vеийн олон улсын харилцаанд алив улсын тусгаар тогтнолыг хvрээлэн буй улсууд хvлээн зөвшөөрсөн тохиолдолд л оршин тогтнож болдог практик нэгэнт тогтоод байлаа. Энэ зарчим 1648 оны “Вэстфалийн гэрээ” хэмээн алдаршсан хэлэлцээрээс эхтэй билээ. Европын тvvхэнд гучин жилийн дайн гэж тэмдэглэгдсэн дайныг эцэслэсэн дээрх хэлэлцээрээр Германы олон ванлигуудын тусгаар тогтнолыг хvлээн зөвшөөрсөн байдаг. Тэгвэл Монгол улс тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан явдал тус бvс нутгийг сонирхогч их гvрнvvдийн дунд “Монголын асуудал” хэмээх нилээд маргаантай асуудлыг буй болгосон юм. Өөрөөр хэлбэл алс дорнод дахь их гvрнvvдийн сонирхол хийгээд Монголын талаарх хөрш хоёр орны байр суурь Монголын тусгаар тогтнолыг хvлээн зөвшөөрсөнгvй. Хаант Орос Япон хоёр 1907, 1910 оны нууц гэрээгээр Монгол Манжуур дахь эрх ашгийн хvрээгээ нэгэнт тодорхойлчихоод байв. Тухайлбал Орос-Японы 1907 оны 7 сарын 30-ны гэрээнд “Японы эзэн хааны засгийн газар Орос улсын Гадаад Монгол дахь тусгай сонирхлыг хvлээн зөвшөөрч, тэрхvv сонирхолд хохирол учруулж болохуйц аливаа оролдлогоос татгалзахыг vvрэг болгоно” (Баабар, ХХ зууны Монгол, Улаанбаатар 1996, тал 157) гэжээ. Энэхvv гэрээнд анх удаа Гадаад Монгол хэмээх нэрийг хэрэглэсэн бөгөөд vvнээс хойш олон улсын эрх зvйн баримтад хэрэглэгдэх болсон юм. Манжийн хаад анх цагаан хэрмээс хойшхи нvvдэлчдийг гадаад муж хэмээн нэрлэж байсан боловч хожмоо өмнөд Монголын 49 хошууг дотоод засаг, Халх, Ховдын хязгаар, Хөх нуурын зэрэг бусад 150 хошууг гадаад засаг хэмээн нэрлэх болсон байдаг. Харин дээрх гэрээнд Монголын аль хэсгийг хамруулан vзсэн нь тодорхой бус vлдсэн юм. Монгол нь Оросын хувьд худалдаа, эдийн засгийн ашиг сонирхлын бvс нутаг байсны зэрэгцээ тvvний алс дорнод дахь хилийн аюулгvй байдлын хувьд стратегийн чухал ач холбогдолтой байв. Тиймээс Орос улс Монголыг өөрийн нөлөөний бvс гэдгийг Япон төдийгvй Англи, Францаар хvлээн зөвшөөрvvлээд байсан юм. Гэхдээ тэд Монголын тусгаар тогтнолыг бvрэн дэмжих бодол байсангvй. Энэ нь дараах хоёр шалтгаанаас vvдэлтэй байв. 1. Монголын тухайн vеийн хvчин чадлыг дvгнэн vзээд Монголын тусгаар тогтнолыг бvрэн дэмжих нь өөртөө хэтэрхий өндөр хариуцлага хvлээх болно хэмээн болгоомжилжээ. Тухайлбал ГЯЯ-ны сайд Д. Сазанов төрийн Думын хуралдаан дээр “Халх бол бие даасан улс болох тvvхийн хувьд бэлтгэгдээгvй юм. Учир нь цэрэг, санхvv, төрийн зvтгэлтэн байхгvй” гэж хэлж байжээ. 2. Монголын асуудлаас болж бусад гvрнvvдтэй харилцаагаа хурцатгах ялангуяа Хятадтай сайн хөршийн харилцаагаа бусниулах сонирхолгvй байв. Vнэхээр ч зэрэг шахам манжийн ноёрхлоос гарсан Хятадын БН улс Монголыг өөрийн нэгэн муж гэсэн байр суурийг тууштай баримталж, тvvний тусгаар тогтнолыг сонсохыг ч хvсэхгvй байсан юм. Жишээ нь, БНХУ-ын 1912 оны 3 сарын 10-ны vндсэн хуульд “БНХУ-ын газар нутаг 22 муж, Гадаад, Дотоод Монгол, Төвд, Хөх нуураас бvрдэнэ” (Udo B. Barkmann, Geschichte der Mongolei, Bonn 1999, S. 123) гэж заасан байдаг. Гэвч Монголын бодит байдал болон хууль ёсны Засгийн газрыг огт хэрэгсэхгvй байж чадаагvй юм. 1912 оны 10 сард Хаант Орос болон Монголын хооронд найрамдлын гэрээ болон худалдааны протокол байгуулсан. Энэхvv гэрээгээр Орост худалдааны давуу эрх олгосны зэрэгцээ Оросын зvгээс Гадаад Монголд автономит засаг байгуулах, Хятадын цэрэг нутагтаа оруулахгvй байхад нь туслах vvрэг хvлээжээ. Орос болон Хятад Монголын асуудлаар нилээд удаан маргасны эцэст 1913 оны 10 сарын 23-нд Монголын тухай тунхаг гаргасан. Тvvнд Орос улс, Монгол дахь Хятадын эзэн эрхийг хvлээн зөвшөөрсөн бол Хятад улс Гадаад Монголын автономитыг хvлээн зөвшөөрчээ. Мөн энэ vеэр Урианхайг Орос, Алтайн хязгаарыг Хятад авахаар хэлэлцэн тохирсон байна. Ингээд 1914-15 оны Монгол, Хятад, Орос гурван улсын Хиагтын хэлэлцээрээр Монгол улсын тусгаар тогтнолын статусыг эвдэж, зөвхөн Гадаад Монгол нь Хятадын эзэн эрхийн дор орших, автономит улс гэсэн статусыг тулган хvлээлгэсэн төдийгvй газар нутгийн хувьд Халх дөрвөн аймаг, Ховдын хязгаараас бvрдэнэ гэж заажээ. Гэвч Гадаад Монгол нь өөрийн эзэн хаантай, vндэсний засгийн газартай, тодорхойлон тогтоосон хил хязгаартай, vндэсний цэрэг армитай байх, бусад улстай худалдаа, vйлдвэрийн салбарт гэрээ, хэлэлцээр байгуулахыг хоёр хөрш нь хvлээн зөвшөөрсөн юм. Энэ л статус 1946 он хvртэл vйлчилж байсан билээ. Мөн энэхvv Хиагтын гэрээнд Барга болон Өмнөд Монголыг автономит Гадаад Монгол улсын гадна vлдээснээр тэднийг Хятадын харьяанд орох эрх зvйн vндсийг тавьсан юм. Хятадын генерал Сю Шv-жан Монголын автономит засгийг 1919 оны 11 сарын 22-нд устгасныг зарласан Хятадын ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонсгосноор автономит Монголын тусгаар тогтнол алдагдсан билээ. Энэ бол Орост хувьсгал гарч, хvчний харьцаа алдагдсан vеийг ашиглан Хятадууд санасандаа хvрсэн хэрэг байв. Харин 1921 оны 2 сард Барон Унгерн Штернберг Нийслэл Хvрээг Хятадын цэргээс чөлөөлж Богдыг дахин хаан ширээнд залж, Засгийн газрыг байгуулсан нь автономит Монгол улсыг сэргээн байгуулсан хэрэг байлаа. Тиймээс ч тvvнд Богд хааны зарлигаар улсыг мандуулагч их баатар жанжин цолоор шагнасан байдаг. (О. Батсайхан, Монгол vндэстэн бvрэн эрхт улс болох замд, Улаанбаатар 2005, тал 131) 1919 онд Монголын тусгаар тогтнолыг устгасан vеэс Монголын нийгмийн янз бvрийн анги бvлгvvд тусгаар тогтнолоо сэргээн байгуулах арга замыг хайх болсон байна. Тvvний дvнд ардын, тvшмэдийн, ноёдын гэх бvлгэмvvд vvсчээ. Тэд автономит засгийг сэргээх нэгэн ижил зорилготой байв. Энд нэгэн зvйлийг тодотгоход тухай vеийн Монголын төрийн зvтгэлтнvvд автономит хэмээх харь vгийг өөртөө эзэрхэх буюу тусгаар тогтнол хэмээн ойлгож, тайлбарлаж байжээ. Энэ бол тусгаар тогтнолын асуудлаар монголчууд буулт хийхгvй байсан тул Оросуудын хэрэглэсэн заль юм. 1920 оны 6 сарын 25-нд ардын болон тvшмэдийн бvлгэм нэгдэж МАН байгуулжээ. Улмаар тэд ЗОУ-аас тусламж гуйхаар төлөөлөгчдөө илгээсэн нь анхны долоо гэгдэх болсон байдаг. ЗОУ тусламж гуйхаар очсон монголчуудад туслахаа амласан төдийгvй тvvнийгээ хэрэгжvvлснийг бид мэдэх билээ. Энэ нь дараах хоёр шалтгаантай байв: 1. Цагаантны хэсэг бvлэг ангиуд Монголд Барон Унгернийг тойрон нэгдэхээр тэмvvлэх болсон нь улаан армийг Монголд оруулж цагаантны хvчийг устгах шаардлагатай тулгарсан. 2. Монголын нөхцөл байдал нь Оросын хувьсгалчдыг дэлхийн хувьсгалын онолынхоо vvднээс Монголд хувьсгал хийх цаг vе болсон хэмээн vзэхэд хvргэжээ. Оросын энэхvv бодлого монголчуудын эх орноо харийн тvрэмгийлэгчдээс чөлөөлөх, тусгаар тогтнолоо сэргээн байгуулах зорилготой мэдээж нийцэж байлаа. Тэдний хувьд эх орны тусгаар тогтнол нийгмийн байгууллын хэлбэрээс илvv чухал байлаа. Ингээд Монгол болон Оросын цэрэг Нийслэл Хvрээнд ирж, улмаар эвслийн засгийн газар байгуулж, Богд хааныг хаан ширээнд өргөмжилсөн юм. Vvнийг ардын хувьсгал, vндэсний ардчилсан хувьсгал хэмээн нэрлэдэг. Харин 1924 оны 5 сард Богд хаан таалал төгссөн тул ардын засгийн газраас БН улс байгуулах шийдвэр гаргаж, улмаар 1924 оны 11 сарын 26-нд улсын анхдугаар их хурлаас анхны vндсэн хуулийг батлан гаргаж, БНМАУ-ыг тунхагласан билээ. Ийнхvv 1919 онд автономит засгийг устгаснаас хойш 1921 оны 2 сарын 21-нд автономит Монгол улс, 1921 оны 7 сарын 11-нд ардын эрхт, хэмжээт цаазат хаант Монгол улс, 1924 оны 11 сарын 26-нд БНМАУ-ыг 1915 оны Хиагтын гэрээнд заасан Гадаад Монголын нутаг дэвсгэрийн хvрээнд тус тус тунхаглан зарласан юм. Гэвч Монголын тусгаар тогтнолыг олон улсын эрх зvйн vvднээс нэг ч улс хvлээн зөвшөөрөөгvй байв. Орос улсын хувьд 1912 оны 10 сарын Орос-Монголын найрамдлын гэрээнд Монголын автономит засгийг хvлээн зөвшөөрсөн бол 1921 оны 11 сарын 5-ны ЗОУ-Монголын найрамдлын гэрээнд ардын засгийн газрыг Монголын хууль ёсны засгийн газар л хэмээн хvлээн зөвшөөрсөн юм. Энэ бол тусгаар тогтнолыг нь бvрэн зөвшөөрөхөөс өөр асуудал билээ. Тvvгээр ч зогсохгvй 1913 оны Орос Хятадын тунхаг, 1924 оны ЗОУ БНХУ-ын хоорондын харилцааг зохицуулах гэрээгээр Монгол нь Хятадын нэг хэсэг гэдгийг хvлээн зөвшөөрсөн байдаг. Гэвч Орос улс хууль эрх зvйн хувьд Монголыг Хятадын нэг хэсэг гэдгийг хvлээн зөвшөөрөх боловч, тэндээс Хятадын нөлөөг аажмаар шахаж, өөрийн нөлөөний бvс болгох бодлогыг мөн тууштай явуулсан юм. Жишээлбэл, Гадаад хэргийн ардын комисар Г. Чичерин Монгол дахь ЗХУ-ын бvрэн эрхт төлөөлөгч Никифоровт “БНМАУ нь Хятадын суверенитетийн дор автономи байх хэлбэрийг бид тунхаглах боловч хэрэг дээрээ улс төр, эдийн засгийн байгууллын хувьд Монголыг Зөвлөлт маягийн хэлбэрт ойртуулахын тулд бид ажиллана.” (Баабар, ХХ зууны Монгол, Улаанбаатар 1996, тал. 328) гэсэн заавар өгч байжээ. Харин дэлхийн II дайнд ЗХУ болон тvvний холбоотон ялсан явдал Гадаад Монголыг Хятадаас бvрмөсөн салгаж, тусгаар тогтнолыг нь хvлээн зөвшөөрөх боломж олгосон билээ. Ингээд 1945 оны 6 сарын 30-наас 8 сарын 14-ны хугацаанд vргэлжилсэн ЗХУ БНХУ-ын хэлэлцээрийн vед Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрөх шаардлагыг Хятадын талд тавьжээ. Vvний өмнөхөн Ялтад болсон холбоотон гурван (ЗХУ, АНУ, Их Британи) гvрний засгийн газрын тэргvvнvvдийн уулзалтаар Гадаад Монголын статус кво-г хэвээр хадгалахаар шийдвэрлээд байсан юм. Хятадын тал Гадаад Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрөхөөс эрс татгалзаж байсан боловч тухайн vеийн Хятадын дотоод байдал болон олон улсын нөхцөл байдлаас шалтгаалан зөвшөөрөхөд хvрсэн байна. Гэвч тэд Гадаад Монголын ард тvмэн тусгаар тогтнох хvсэлтэй байгаагаа илэрхийлэх ёстой гэсэн болзол тавьсан юм. Ингээд 1945 оны 10 сарын 20-нд БНМАУ-ын сонгуулийн эрх бvхий 487,4 хvн 100 хувь тусгаар тогтнолынхоо төлөө санал өгсөн тул 1946 оны 1 сарын 6-нд БНМАУ-ыг албан ёсоор хvлээн зөвшөөрлөө. Мөн 1946 оны 2 сарын 27-нд БНМАУ-ЗХУ-ын хооронд найрамдал, хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсанаар ЗХУ-аас БНМАУ-ыг албан ёсоор хvлээн зөвшөөрсөн юм. Монгол улс 1911 онд тусгаар тогтнолоо зарласнаар манжийн эзэнт улсын бvрэлдэхvvнээс албан ёсоор гарч, олон улсын хуулийн этгээдийн хувьд de fakto оршин тогтнох болжээ. Тухайлбал 1912 оны Монгол-Оросын найрамдлын гэрээ, 1915 оны Хиагтын гурван улсын гэрээ, 1921 оны Монгол-ЗОУ-ын найрамдлын гэрээ, 1936 оны БНМАУ-ЗХУ-ын харилцан туслалцах протокол зэрэг олон улсын гэрээ хэлэлцээрт хуулийн этгээдийн хувьд оролцож иржээ. Мөн Монголын хууль ёсны Засгийн газар 1911, 1921 онд дэлхийн улс орнуудад нот бичиг илгээж тусгаар тогтносон тухайгаа албан ёсоор мэдэгдэж байв. Тvvнчлэн Монголын Засгийн газар байгуулагдсан vеэсээ дэлхийн улс орнуудтай худалдаа эдийн засгийн харилцаа тогтоох, улмаар тусгаар тогтнолоо хvлээн зөвшөөрvvлэх гадаад бодлогыг тууштай явуулж иржээ. Тухайлбал 1914 онд Герман, АНУ, Англи, Францын засгийн газарт худалдааны харилцаа тогтоох саналыг албан ёсоор тавьж байсан бол 1920-иод онд Герман улстай худалдаа, эдийн засаг, боловсрол шинжлэх ухааны салбарт хамтран ажиллаж байлаа. 1911 оноос 1930 он хvртэл Монголд англи, америк, герман, япон, хятад, орос, турк зэрэг олон улсын худадаачид Монголын засгийн газрын зөвшөөрлөөр vйл ажиллагаа эрхэлж байв. Ийнхvv 1911 оноос de fakto оршин тогтнох болсон Монгол улс Ялтын хэлэлцээрээр Гадаад Монголын статус кво-г хvлээн зөвшөөрч, 1946 онд хоёр хөрш нь тvvний тусгаар тогтнолыг хvлээн зөвшөөрснөөр 1946 оноос de jure оршин тогтнох болжээ.

Monday, November 26, 2007


Дэлхий сонорт Монгол нэрээ дуулгаж
Тэнгэрийн дор төр улсаа бататгаж
Туургат улс минь тэнгэрийн орон шүү гэж
Тусгаар тогтнолоо зарлан тунхагласан
Элэг зүрхэнд ойрхон энэ л тэнгэрийн адист өдрийн мэндийг
Монгол ах дүү нартаа хүргэж байна

Хятадууд Монголд хар тамхи тариалж байна

Монгол улс хар тамхины алтан гурвалжинд багтдагийг аль улсын хэн нь ч юм бэ тодорхойлчихсон байдаг. Саяхан хэдэн пацаан мансууруулах үйлчилгээтэй бодис бие биендээ наймаалцаад шоронгийн хаалгыг татсаныг эс тооцвол Монгол улсад хар тамхины талаар ямар ч хэрэг зөрчил гардаггүй гэж ойлгогдох байх. Гадаадын улс орнуудад хар тамхи наймаалсан нь тогтоогдох юм бол ямар ч эиэрэл-гүйгээр олон арван жилийг торны цаана өнгөрөөх бол-дог. Гэтэл манайд эсрэгээ-рээ. Хэдэн пацаан зургаан сар хоригдюныг эс тооцвол “Харанга”-ын Х.Лхагвасүрэн мэтийн хар тамхины най-маачид баар сав хэссэн шиг салгалж явна. За тэгээд өвчин шаналлаасаа болоод морфинд донтсон цөөн хэдэн хүнийг эс тооцвол энэ талаар санаа зовоод байх зүйлгүй мэт. Гэвч үнэн амьдрал дээр Монгол орон мансууруулах бодис най-маалагчдын хөлд нэгэнт татагдан оролцжээ. Түүх сөхөөд үзэхэд хорьдугаар зууны эхэн үеэр Монголд цагаачлан ирсэн хятад иргэд мансууруулах бодис их хэмжээгээр та-риалж байсан байдаг. Со-циализмын үед Зөвлөлтийн мэргэжилтнүүд болон местный оросууд зэрлэголс болон мансууруулах үйл-чилгээтэй бодисуудыг та-риалж байсан сураг байдаг. Эдгээр ургамлуудын үлдэг-дэл Баруунхараа, Зүүн-хараа, Шаамар, Ерөө зэрэг Сэлэнгийн районуудаар ургаж байдгийг мэддэг хү-мүүс нь түүж авдаг юм гэнэ билээ. Тэгвэл өнөөдөр Мон-голын төр эзэнгүйдэж, хууль хяналтын байгуул-лагуудынхан хээл хахуульд автагдсан учраас гадныхан хар тамхи тариалах нь бүү хэл хорт бодис их хэмжээ-гээр оруулж ирэн зарим нэгэн тосгодыг сүйрлийн ирмэг дээр аваачаад байгаа. Нэгэн өвөрмонгол залуу-гийн ярьснаар Монголд хар тамхины гол ургамал болох намуу цэцгийг тариалдаг гэнэ. Үүнийг Монголд суурь-шаад олон жил болж байгаа хятад иргэд тариалдгаас гадна газар тариалан эрхэлж буй хужаа нар бусад төрлийн ногоонуудын дунд нууцаар ургуулж байгаа аж. Тэгээд ч Монголд мансуу-руулах ургамлыг таньдаг хүнбарагүгүй. 32-ын тойрог, Хайлааст, 100-н айлын хятадуудын хашаанд юу ургаж байгааг мэдэх ямар ч аргагүй. Хүн урах нь бүү хэл тасчиж идэ-хээр улангасан тэмүүлэх гарз нохдоор хашаагаа ма-нуулсан хятад иргэд хороо хориноос хүн явж байсан ч оруулдаггүй. Тэгээд ч ха-шааных нь завсраар юу ч харах боломжгүй. Сая л гэ-хэд нэгэн хятад иргэн ха-шаандаа их хэмжээний цианит натри нууж байсан нь илчлэгдсэн шүүдээ. Тэгэх-лээр үүнд хяналт тавих ямар ч арга алга. Хятад ир-гэд тариалсан хар тамхины ургамлаа урагшаа гаргадаг уу, аль эсвэл өөрсдөө хэ-рэглэдэг үү гэж та бодно байх. Энэ хариулт аль нь ч зөв биш. Уг мансууруулах бодисыг зөвхөн та бидэнд зориулж байгаа юм шүү дээ. Өдгөө Улаанбаатар хотод хар тамхи борлуулах маш нууц нарийн зохион байгуу-лалттай сүлжээ байгаа гэд-гийг дээрх өвөрмонгол эр батлан өгүүлж байгаа юм. Магадгүй угявдлын захзух нь “Харанга”-ын Лхагваа бо лон хип хопын хэдэн пацаан байж болно. Хэдэн тонноор нь цианит натри оруулж болдог юм чинь хилээр хэр их хэмжээний хар тамхи нэвтэрч байгааг хэн ч мэ-дэхгүйшүүдээ.

Б.Дангаасүрэн агсаны үхлийн тухай

Монгол орныг ялзруулан доройтуулж буй авлигатай тэмцэх байгууллагын дарга харь оронд ажлаар явж байгаад ёс бусаар амиа алдсан нь ард түмнийг айдас хүйдэст автуулаад байгаа билээ. Төрийн нэгэн түшээгээ алдсан эрх баригчид алтан шарилыг нь яаран сандран булсны дараагаар сэтгэл хирдхийм зүйлс сонсогдох боллоо. Талийгаачийн шарил хоёр нүдгүй, бас гэдэс доторгүй байсныг Ардчилсан намын хэвлэлийн төлөөлөгч гэгдэх Шаабар С.Зориг агсны үхэлтэй “холбон” маш эвгүйгээр тайлбарлав. Цогцост задлан шинжилгээ хийхэд Монголын талаас хүн байлцаагүй нь энэ хэрэгт төр нэлээд хойрго хандсаны илрэл гэмтэй. Ямартаа ч Авлигатай тэмцэх газрын дарга өвчнөөр нас барсан байлаа ч гэсэн төр маш их анхаарал хандуулж, ултай суурьтай судалж үзэх ёстой байсан. Шаабарын мэдээллээс гадна бас нэгэн ноцтой гэмээр яриа бидний чихийг дэлссэн юм. Учир юун гэвээс Б.Дангаасүрэн агсан Австрали явахынхаа өмнөхөн Санзайн аманд байдаг эгчийндээ очсон байна. Цөөн хэдэн малаа адгуулан сүү зардаг эгч нь тэр хавьдаа нэлээд нэртэй үзмэрч аж. Өнөөдөр уг буурай дүүгээ харь улс руу явуулдаггүй байж хэмээн нулимстай суугаа аж. Учир нь талийгаач дүү нь Австрали явахынхаа өмнөх орой очиж ” Надтай хамт нэг эвгүй хүн явах нь. Дээрээс хүчээр ажилд оруулсан хүн байгаа юм. Нэг л эвгүй санагдаад байна” гэж хэлжээ. Эгч нь түүнийг ийм бодолтой байвал яваад хэрэггүй гэсэн боловч өөрөө “Энэ бол төрийн ажил шүү дээ” гэж хэлээд хоол цай идээд гарсан гэнэ. Ер нь талийгаач нэг л гундуухан айж түгшсэн байдалтай байсныг өнөөдер эгч нь ярьж сууна. Энэ бол чихний хажуугаар өнгөрөөх хов биш ээ. Магадгүй, маш ноцтой хэргийн ээдрээг тайлах учиг ч байж болохыг үгүйсгэх аргагүй. Тэгэхлээр эндээс хэд хэдэн асуудал гарч ирнэ. Нэн тэргүүнд Авлигатай тэмцэх газар хэн хэн гэдэг албан тушаалтныг шалгахад бэлэн болсон байсан? Удаад нь хэн гэгч даргын тушаалаар ямар гээч нөхрийг Авлигатай тэмцэх газар шургуулсан байж таарах вэ? Талийгаачтай хамт Австрали руу ямар ямар хүмүүс явсан? Яагаад албан ажлаар явж байгаа хэрнээ зочид буудалд бус айлд буусан болох? Мөн шарилын эд эрхтэнүүдийг яагаад авч үлдсэн болох? гээд олон олон асуулт шил даран хөврөх нь ойлгомжтой. Эндээс харахад Авлигатай тэмцэх газрын дарга бие дааж ажил хийхэд бэрхшээлтэй байсан нь ойлгогдож байна. Энэ бэрхшээлийг мэдээж хэрэг эрх баригчид өөрийн хүнээ тус байгууллагад шургуулснаар үүсгэсэн нь ойлгомжтой. Магадгүй, ямарваа нэгэн бүлэглэл, фракцын эрх ашгийг хөндөх санаархал гарсныг тасалдуулах зорилгоор хэн нэгнийг дээрээс дарамтлан шургуулсан байхыг ч үгүйсгэх аргагүй. Ямартаа ч талийгаачийн эгчдээ хэлсэн сүүлчийн үгнээс үзэхэд санаа буруу этгээд уг байгууллагад шургалан Австрали руу хамт одсон нь илэрхий байна.Ер нь тус байгууллагаас чамгүй олон албан тушаалтныг тэр дундаа Хадгаламж банкны мөнгөөр казинод тоглосон хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Т.Бадамжунай, Г.Занданшатар, У .Хүрэлсүх нарыг ч гасэн шалгах хүсэлтээ холбогдох хууль хяналтын байгууллагуудад тавиад байсан нь нэгэнт тодорхой болсон. Бид цагдаа, прокурорт ажилладаггүй учраас хэн нэгнийг буруутгах эрх байхгүй. Гэхдээ энэ мэдээллийн мөрөөр хүчний байгууллагууд тодорхой мөрдлөг явуулбал ил үүдэхгүй байх гэж бодно. Дархан-Уул аймгийн Хонгор суманд цианит натрийн хордлого тархсаныг хамуу гэж тайлбарладаг эрх баригчид Б.Дангаасүрэн агсны үхлийн талаар “өвчний” хэмээх оношийг ил далд олон хэлбэрээр сурталчилж байгаа нь бас л эргэлзээ төрүүлэх хэрэг. Энэ мэтчилэн олон тийш хөвөрсөн зангилааны учгийг нэн даруй олох ажилд хойрго хандвал ард түмний төрд итгэх итгэл алдарч тэр чинээгээрээ Монгол төрийн эрч хүч улам бүр суларч доройтох болно. Тэгээд ч энэ хэрээр Авлига улам бүр цэцэглэж төрд шударгаар зүтгэдэг түшээдийн тоо аажмаар цөерөх болно. Яагаад гэвэл иймэрхүү эгзэгтэй байгууллагад шударга ажиллах хүн олдохгүй гэсэн үг. С.Зориг, О.Дашбалбар, М.Зэнээ, О.Энхсайхан, Д.Бадраа, Б.Дангаасүрэн гээд нэрс хөврөх болно. Мөн төрд зүтгэж буй цэвэрхэн хүмүүсийн нэг болох УИХ-ын гишүүн БХБ-ын сайд Ж.Наранцацралт ч гэсэн мөн л тэдний араас одлоо. Сайн ноён хан Намнансүрэн, Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, Манлай баатар Дамдинсүрэн гээд эх орончдын үхэл мартагдаагүй байна шүү дээ.

Saturday, November 24, 2007

Туул голд амь тариа чухал байна

Харсаар, мэдсээр байж ундны усны эх ундрага болсон Туул голоо “егүүтгэчихээд” араас нь зул өргөн гашуудаж суух уу, аль эсвэл амь тариаг өнөөдөр хийх үү. Өдгөө хар, шар алтны хойноос хөөцөлдөж, чандмань эрдэнээ хөсөр хаяж буй монголчуудын маргаашийн тухай төсөөлөхөөс үнэндээ айж байна.
Өглөөхөн ажилдаа ирэхээр “хөл дүүжилсэн” автобусанд Туулын тухай нэгэн дуу “явж байна”. Жаахан халаад ирэхээрээ л монголчууд “Туулын урсгал шөнөдөө сайхан, торгон долгио хаялан мяралздагсан” гээд л хадааж гардагсан. Ардын жүжигчин Ч.Түмэндэмбэрэл агсны ХИТ болгосон энэ дууг сүүлийн үеийн зохиолын дуучдын нэг нь сэргээн дуулж. Хажууд сууж явсан эмэгтэй дуучных нь нэрийг асууж байна. Борооны дараах мөөг шиг олширсон зохиолын дуучдыг нэрлэж, зүсэлж чадахааргүй олон болсон болохоор танихгүй эмэгтэйн асуултад хариулж чадсангүй. Үнэндээ бол хариулахыг хүсээгүй л дээ. Яагаад гэвэл тэр дуучнаас илүү монголчууд бидэнд өнөөгийн Туул голын өрөвдөлтэй төрх чухал баймаар. Саяхандаа Яармагт байдаг хамаатныдаа очихоор явахдаа Туул гол ямаршуухан дүр төрхтэй байгааг харсан юм. Ус нь татраад алга болчихсон өгөршсөн хайрга чулуу л үлдэж дээ. Харамсмаар, дэндүү харамсмаар дүр зураг.

Нэгэн цагт Туул голыг салаар туулдаг байсан гэх. Үлгэр домог шиг санагдана. Тийм байсан гэж үү. Тэгээд яагаад өнөөдөр Монгол орны нэгэн цагийн гоёл ийнхүү амь тасрах болов. Амь тасрах шалтгаан нь юу байв. Энэ бол монголчуудын хувьд шинэ асуулт биш л дээ. Эрдэмтэд үүнд өөр өөрийн хариултыг өгсөөр хэдэн жилийг нүүрийг үзсэн. Яриад, бичээд, шүүмжлээд, сануулсаар байсан хэрнээ монголчууд бид Туулаа зөнд орхичихож. Ажил болгож нэгийг хийсэн нь үгүй, арга хэмжээ авсан ч үгүй. Дэлхийн уур амьсгал жилээс жилд дулаарч байгаль орчинд сөрөг үр дагавар авчрах болсон нь хөгжингүй орнуудын толгойн өвчин болоод буй. Учир нь аливаа орны эдийн засгийн хөгжил заавал байгаль орчин дээр тулгуурладаг гэдэг.

Тиймээс ч гадныхан байгалиа аврахын төлвө зүтгээд, хийгээд эхэлчихэж. Харин бид Монгол орон дэлхийн уур амьсгалын дулаарлаас холуур өнгөрөх юм шиг хэнэггүйтсэн хэвээр. Тэгвэл эрдэмтдийн тайлбарлаж буйгаар дэлхийн уур амьсгалын дулааралд хамгийн ихээр өртөж болзошгүй орны тоонд Монгол Улс багтдаг юм байна. Манай орон нь цөл, тайга хоёрын завсрын бүс нутаг учраас маш “эмзэг арьстай” аж. Тиймээс дэлхийн уур амьсгалын дулааралд манай орон нэлээд нэрвэгдэж буй бөгөөд үүний тод томруун жишээг Туулаас харж болох гэнэ. Туул голын ус зарим газраараа тасарч алга болж буйн нэг буруутан нь дэлхийн уур амьсгалын дулаарал ч хүний хүчин зүйлс багагүй нөлөөлж байгааг үгүйсгэх аргагүй. Туулын усны бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс хол давсан, арьс ширний үйлдвэрүүд химийн хортой бодисоо голд асгаж байгаа, Богд Уулын модыг зүй бусаар огтлох болсон гээд маш олон янзын шалтгааныг мэргэжилтнүүд тоочдог.

Дээр нь, Туулын бургас гэж “00″ болсныг дурдахаар ч эвгүйцэм. Туулын бохирдлын динамик жилээс жилд нэмэгдэж байгаагаас болж голын экосистемд өөрчлөлт орж байгаа гэх эрдэмтэд ч бий. Нөгөөтэйгүүр Туулын ай сав газруудад олон тооны гүний худаг барьсан нь усны ундрагад нөлөөлөх болсон аж. Сүүлийн таван жилд хөдөө орон нутгаас шилжин ирэгсэд нийслэлийн ачааллыг нэлээд нэмж буй. Хүн ам ихсэх тусам цэвэр усны хэрэглээ нэмэгдэж, тэр нь Туул голд сөргөөр нөлөөлөх болсон байна. Гүний усны хэмжээнд өөрчлөлт орохын хэрээр гадаргуу дээрх усанд өөрчлөлт ордог байна. Энэ асуудлаас болж, дэлхийн улс орнууд “Гол мөрний сав газрын усны нэгдсэн менежмент”-ийг хэрэгжүүлэх болсон байна. Тиймээс монголчууд бид цаг хугацаа, хоног алдалгүй гол мөрний сав газрын нэгдсэн менежментийн зарчмыг хэрэгжүүлэхгүй бол нийслэлчүүдийн ундны усны хэрэгцээг хангадаг Туул гол нэг л өдөр ор сураггүй “шилэрчихэж” магадгүй болж.

Энэхүү үзэгдлээс болж бэл бэнчин муутай манай улсын хувьд эдийн засгийн хямрал нүүрлэхгүй гэх аргагүй. НҮБ-аас гаргасан мэдээгээр бол өнөөдөр дэлхийн хүн амын тэн хагас нь цэвэр усны гачигдалд өртөх болсон байна. 2015 он гэхэд хүн төрөлхтний 75 хувь нь цэвэр усны гачаалалд орж болзошгүй аж. Монгол орон цэвэр усны нөөцөөр хязгаарлагдмалд тооцогддог учраас энэ асуудлыг биднээс хол хэмээн зөнд орхичихож болмооргүй байна. Харсаар, мэдсээр байж ундны усны эх ундрага болсон Туул голоо “егүүтгэчихээд” араас нь зул өргөн гашуудах суух уу, аль эсвэл амь тариаг нь өнөөдөр хийх үү. Өдгөө хар, шар алтны хойноос хөөцөлдөж, чандмань эрдэнээ хөсөр хаяж буй монголчуудын маргаашийг тухай төсөөлөхөөс ч үнэндээ айж байна. Тиймээ, Туулд өнөөдөр амь тариа чухал болжээ

САЙХАН МОНГОЛ ХҮН

Хэдэн жилийн ч өмнө билээ “Муухай монгол хүн” хэмээх нийтлэл гарч байж билээ. Ер нь л монгол хүн гэхээр л муу муухай, тамын тогооны үлгэр гээд үргэлж л ярьж бичдэг. Гэхдээ энэ яриаг бид өөрсдөө л гаргадаг. Өөрөө Монголд төрөөгүй, монгол эхээс мэндлээгүй юм шиг л “манай монголчууд хэрэг алга, арчаагүй, ажилгүй, эв нэгдэлгүй” гээд ярихыг монголчуудынхаа амнаас зөндөө л сонссон.
Тэгвэл нэг удаа ч гэсэн өөрсдийнхөө сайн сайхныг ярьж, Монголоороо нэг бахархая л даа. Бид олж хардаггүй, харахыг хүсдэггүй болохоос монголчуудад маань өөр хэнд ч байхгүй авууштай чанар зөндөө бий.

Монгол хүн, монгол морь хоёр нутаг амьтай

Өнөөдөр чухам хэдэн мянган элэг нэгтнүүд маань хүний газар ажиллаж,амьдралын мөр хөөж явааг хэлэхэд хэцүү. Америкт л гэхэд бараг 20000 орчим монголчууд бий гэдэг юм билээ. Орон орны цагаачдын “диваажин” хэмээн хөл тавихыг мөрөөддөг, нэгэнт хөл тавьсан бол хэзээ ч эргэж харихгүйгээр шингэж үлдэхийг боддог “хүний хүмүүсээс” манайхан тэс ондоо. Бүрмөсөн суурьшаад үлдчих юмсан гэж боддог монгол хүн тун цөөхөн байхаа. Эх орноо, ижий, ааваа, элгэн саднаасаа хол байж чаддаггүй нь монголчуудын маань төрөлх зан юм даа.
Сэгсгэр ч гэсэн ээж минь, сиймхий ч гэсэн гэр минь гэдэг, нутагтаа л очиж ясаа тавина гээд зүтгэдэг нь монголчууд унасан газар, угаасан усандаа хүйн холбоотой байдгийн тодоос тод жишээ ажгуу. Морьд нь хүртэл хүний газар тогтохгүй нутгаа зорин гүйж ирээд, нулимс бөмбөрүүлэн зогсож байдаг тийм л сайхан эх оронтой ард түмээн, бид.

Орчлонгийн сайхан бүсгүйчүүд

Монгол бүсгүйчүүд шиг сайхан нь, сайн нь хаана байна. Нялх балчир үрээ төрсөн цагааснь эхлээд хаймран угж үлгүүлж, биеийн амраа бодон тусгай өрөөнд унтуулж, нас биед хүрмэгц нь “одоо яах нь чиний л хэрэг” гээд “түлхчихдэг дэгжин шаавай харь орны хүүхнүүдийг бяцхан үрээ эхийн цагаан сүүгээрээ амлуулан, бүүвэйн дуу аяланхан, энгэртээ нааж, элгэндээ тэврэн өсгөдөг, үхтэл үрийнхэээ төлөө гэдэг монгол эхтэй яаж ч зүйрлэх вэ дээ.
Эр нөхрөө “Та” хэмээн хүндэлдэг, ирсэн зочин цайтай ундтай, үйлэнд уран, үг нь цэцэн, халамж хайраар хэнийг ч дагуулахгүй, хацар гоо монгол бүсгүй шиг хүний сайхан, сайн хань болдог хүүхнүүд тийм ч элбэг биш л болов уу. Алунгоо эхийн сургаальтай , Өүлэн ээжийн энэрэлтэй, Цэцэн Мандухай хатны зоригтой монголжингоо бүсгүйчүүд минь ээ.

Жинхэнэ эр хүн

Монгол эрчүүдээ “доошоо” хийдэг, ажилгүй арчаагүй гээд л муулахаа түрүүнд бодож, харийн худал инээсэн эрчүүдийг “баастай бурхан” лугаа санадаг, гадаадын л хүн бол хөгшин залуу, боловсрол мэдлэггүй ч хамаагүй суухыг хүсэж явдаг хүүхнүүд тийм олон биш ч бас цөөнгүй болж.
Уужуу тайван, хал нь гаднаа ч хайр нь дотроо явдаг, хорвоогийн хар цагааныг сэтгэлдээ дэнсэлж явдаг, хатуу хэцүүг ган хийлгүй туулчих тэнхээтэй, хэнэггүйхэн бас гүндүүгүй жинхэнэ эр хүний хугархай бол монгол эрчүүд шүү гэж тэдэнд хэлэхсэн.
Хийгээд өгсөн хоолыг чинь голж шилэлгүй идчихдэг, хэдэн бор төгрөгөө чи л зарцуул гээд тушаачихдаг, хайртай гээд тоть шиг давтаад байдаггүй ч, хань минь гээд дуудахдаа л харцандаа хайраа агуулсан, хүний хайлан шүү дээ монгол эрчүүд маань. Үр хүүхэддээ уул шиг бараатай, хань ижилдээ хангай шиг түшигтэй наадамд гурван даваатай, найранд гурван дугараатай билээ, тэд.

Ачтайхан үрс

Өтөл насалсан ээж, аавыгаа “одоо та нарын хэрэг дууссан” гэх шиг асрамжийн газар аваачаад “хаячихдаг”, сайндаа л гэрийн асрагч олж өгөөд сар жил тойроход ганц нэгхэн үзэгдэж, худлаа инээгээд хэдэн үг дуртай дургүй солиод гардаг америк хүүхдүүд, хөгшдийнхөө хөлийг алгаараа дулаацуулж, аманд нь бүлээн сүү хийж өгч, ачлал хайраар дутаалгүй тойлж, адаг сүүлд нь толгойг нь түшин байж хорвоогоос үддэг монгол үр хүүхдийн хооронд хэмжээд баршгүй их ялгаа бий.
Эхийнхаа цагаан сүүг амлаж торнисон, ах зах хүмүүсээ “чи” биш “Та” хэмээн өссөн, айлын ахыг ч алгадаад авахад дааж сурсан, хөлд орохоосоо эхлэн хурга, ишиг, тугалын бэлчээрт явж өлчир суудаг, хурдан морины дэлэн дээр хийсч явдаг хөөрхөн бор монгол хүүхдүүд минь.

Сүүн цагаан сэтгэлт Монгол зон олон

Давхиад очиход цоожгүй айл малчин монголчуудаас өөр хаана байх билээ. Аян замын нэгэн цоожгүй тэр айлд өөрийн юм шиг тухлаад хоол цай хийж идээд явдаг гээд ярьвал гадаадынхан үнэмшихгүй л байх даа. Аль өнгөтэй өөдтэй гэснээ хүнд харамгүй барьдаг, ах дүү анд найз нартаа сэтгэл харамгүй туслаж чаддаг, зовсон цагт нөхрөө хаядаггүй зон олон шүү дээ, бид чинь.
Бидэнд бахархах , бардамнах юм олоон. Дээд Хөх Тэнгэрээс заяатайгаараа, дэлхийн талыг эзэгнэж явсан өвөг дээдсээрээ бардамналгүй яах юм бэ.
Уужим цагаан сэтгэлт хүн ардаараа, ус цэнгэг, уул өндөр уудам сайхан тал нутгаараа, уяхан замбуулинг бишрүүлэх уртын дуугаараа, хорвоогийн жаргал зовлонг хоёрхон чавхдаст багтаах морин хуураараа, хосгүй гайхамшигт бичгийн өв “Нууц товчоогоороо” бахархахгүй яах юм бэ.
Айргийн амт сэнгэнэсэн, аргамаг хүлэг нь тоосоо татуулсан, аралтай бөхчүүд нь бяраа үзсэн, эрхий мэргэчүүд цэц сорьсон, эрдэнэт хүлэг морьдоо мөнгөн хазаараар гоёсон энэ л наадмаараа ганц удаа ч гэсэн монгол хүн гэдгээрээ, Монгол эх орноороо бүгдээрээ нэг бардамная л даа.

“ТАВАН ЦАГАРИГ”-ийн АНУ дахь тусгай сурвалжлагч, сэтгүүлч
Ц. Энхтүвшин

Монголын байгалийн баялагын тєлєєх тэмцэл

Арван наймдугаар зуун хvртэл хэдэн мянганы турш Монгол хаадын хэв ёс хууль vйлчилж байгаль газар амар тайван байлаа.

Энх амгалан хааны тєв Монголын нутаг буюу Ар халхыг хааны цаазат нутаг болгосон /газар ухах бvv хэл тариа тарихыг цаазлан хориглож байсан / Монгол Улсыг єнєєгийн эрх мэдэлт хvмvvс богино хугацаанд сvйтгэн ухаж, Монголын ард тvмэнд тамын амьдралыг бэлэглэж байна.1850 онд Тарвагатайн нутагт Яргайтын алтны уурхайг гадаад хvмvvс єрсєлдєн ашиглаж байжээ.

Манжийн 300 цэргээр 1000 гаруй хятад, монгол ажилчдыг шахан ажиллуулж, алтны хэмжээг нэмэгдvvлэн олзворлож байсан байна. 1855 оноос Орос Казакын хороо хvч тvрэн Яргайтын уурхайг эзэмших болсон гэдэг. Байгалийн баялагийг харийн хvнд ашиглуулахыг Тvшээт хан чин ван Ханддорж тэргvvлэн халхын ван, ноёдууд эсэргvvцсэн заргын бичгийг яаманд Богд хаанаар дамжуулан єргєжээ. Тэр бичигт, халхын нутагт алтны уурхай буй боловч, монголчуудын ажтєрєхєд харштай учрыг гаргаж , хvрээний сайдад сийрvvлэн єргєсєнд Монгол нутгийг гачигдуулахгvй байхыг жургаанд мэдvvлээд єнгєрсєн билээ.

Эрт цагаас эдvгээ хvртэл цаазалсныг зєрчиж алтыг эрж ашгийг олж , амтшил болон явсан сурталгvй шахамдан гачигдсан, монголчуудад ашиг олж тустай болохын урьд, харин чирэгдэл сvйтгэл нэмэгдэж, хvнд хохирлыг олж харштай болох явдал vнэн тул алтны уурхай буй ба vгvйг vл бодон бvрнээ нээн шийтгэхгvй болгон, орос хvмvvсийг нэг мєсєн цаазалж, хишиг хvртээвээс болох ажаамуу хэмээсэн ба бvгдээр зєвлєлдвєє . Vvний урьд хичнээн цурхиралдан мэдvvлэвч ер хэрэгт тооцохгvй ямагт буруушаан айлтгана хэмээгээддараагаар оростvшмэл Гротоос / Бээжингийн Оросын элчин сайдын яамны нэгэн тvшмэл/ батлах бичгийг хянаж алтны уурхай нээх эсэхийг мэдvvлнэ хэмээжээ.

Манж улс халхын ван, ноёдын эсэргvvцлийг анхаарч арга хэмжээ авсан боловч Оросын хєрєнгєтєн Грот 1906 онд алтны уурхай нээж ажиллуулсан юм. Монголын Тvшээт хан, Цэцэн хан аймгуудын уурхайн хэрэг эрхлэх нийгэмлэг гэж байсан ба энэ нийгэмлэгт Орос, Хятадын банкны ерєнхий хорооны дарга Э.Ухтомский , Францын том хєрєнгєтєн Ротшильдын хvргэн Ротштейн, Бельгийн хєрєнгєтєн Броун Де Тьеж гэх зэрэг хvмvvс багтаж байв. Монголын байгалийн баялагийг ухаж, хэмжээлшгvй сул ашиг олох гэсэн тэмцэл 190 жилийн ємнєєс эхэлсэн.

1920 оны vед орж ирсэн Данийн иргэн Хаслунд Хенинг байлаа . Тэрээр алтны уурхай ажиллуулж ашгийн 30 хувийгєєрєє авах, vлдсэнийг нь засгийн газартаа єгєхєєр тохиролцож гэрээ хийсэн байдаг. Энэ бvгдээс vзэхэд уул уурхайн хєрєнгє оруулалт бол оруулсан хvндээ их ашиг авчирдаг аль 190 жилийн ємнєх гадаадын хvмvvсийн сонирхол одоо vед биелэгдэж эхлээд энэ нь Монголын ард тvмэнд маш их гаслан болж байна. Vvнд дотоодын хvмvvс идэвхийлэн оролцож байгаа нь том гамшиг юм.

Уул уурхайн хєрєнгє оруулалт нь Монгол Улсад гамшиг, бусад салбарын хєрєнгє оруулалт нь ашиг авчирч болох юм.Халхын ван ноёд, шанзодба нар тэмцэж, Манжийн хаанаар алтны харуулыг Говийн онгон улаан гэдэг газраас Хавтаг байтагхvртэл 21 харуул, Улиастай, Ховдод орших тємєртэй уулыг харгалзах 8 харуулыг бий болгожуул уурхайгзогсоож чадаж байсан.Ю.Цэдэнбал ч Монголын байгаль, малчид болон малын бэлчээрт бодлоготой монгол хvний сэтгэлээр хандаж байжээ. Єєрийн туслах Батцэнгэлд vvцээ задлах болоогvй юу, Хєвсгєлийн фосфоритын орд гэж асар их баялаг байгааг хэлэхэд фосфорит байгаль, мал аж ахуйд хортой учир тvvнийг ашиглахгvй гэж хэлж байсан байдаг.

Тємрийн vйлдвэрийг санал болгоход, тємрийн vйлдвэр барьснаас гаднаас худалдаж авах нь ашигтай байгаа юм гэж хэлсэн нь бvх юмыг урьдчилж харж чадсан, байгаль , экологи, эдийн засгийн єндєр мэдлэгтэй, монгол хvний уламжлалт амьдралыг хvндэтгэх сэтгэлтэй хvн байсан нь тодорхой байдаг. XY-р зууны сvvлийн хагаст Монгол нутагт алт, эрдэнийн чулуу бусад ашигт малтмалыг малтан авч ашиглахыг монгол ноёдын шаардлагаар Манжийн хаан хориглож, Засагт хан, Сайн ноён 2 аймгийн нутаг бvхий Алтан ууланд тусгай харуул гаргаж, тvvнийгээ Алтны харуул гэж нэрлэсэн. Алтны нутагт ойртсон хvнийг шууд буудах эрхтэй байдаг.

Хожим нь Бельгийн алт эрэгчидтэй буудалцан хєєж явуулсан баримт байдаг. Алтны харуул анхандаа 8 суурь байснаа хожим нэмэгдсээр 20 гаруй суурь болж , Засагт хан , Сайн ноён хан 2 аймгаас 105 єрх, тvvнийг ээлжлэн захирах засаг, туслагч тvшмэл нэжгээд , хєтєл хоёрыг тогтмол дайчлан суулгаж , цагдуулж байжээ. Алтны харуулын нэг єрх жилд 90 лан , захирах засаг 80 лан, туслагч тvшмэл 80 лан, хєтєл 10 лангийн зардал хэрэглэж байжээ.Ингэж Монголын Ван ноёд газар шороогоо хамгаалж чадсан тєдийгvй сvvл vед хятад худалдаачдын барааг авах мал тvvхий эдгvй болоход / Тэр vед зєвхєн хонины єр гэхэд 30 сая хvрч байсан монголчуудыг дээлтэй нь иднэ гэцгээж байсан/ газрын баялаг уруу нь дайраад бvтэхгvй болохоор нь газар хагалах гэж хятад худалдаачид тэмцэх болсон.

1919 оны 9-р сард 75 хvний бослого гарч, 26 зvйл бvхий бичиг єргєж тэмцсэн байдаг. / Цэцэн хан аймгийн Хурцвангийн’ хошуунд гарсан тэмцэл / Тус хошууны дотор гадаадын иргэдээр газар хагалуулж, цаазалсан хартамхийг тариулах болон vйлдвэрийн хєсєг хэрэглэлvvдийг ядуу хошуунаас алба болгон гаргуулдагийг зогсоох гэх мэтчилэн байжээ.

Одоо бол ухуулаад хорт бодисоор хордуулаад хэдэн тэрбум долларын хєрєнгє хэдэн арван сая хэдэн арван сая шар цайны vнийн хэмжээтэй баялагаа алдаж байгаа.Оюун толгойг ашиглах бол бусад алт, нvvрсний /єєрийн хэрэгцээний уурхайгаас бусад/ бvх уурхайг хааж, цэргийн буутай харуул зогсоож, хил хязгаар тогтоож , бvх нутгаа хамгаалалтадаа аваад хууль хvчний байгууллага хvчтэй , тєр хvчтэй болсон цагтаа оруулсан хєрєнгийн 10 хувьтай тэнцэх ашгийг жил бvр єгч, уул компанид оруулсан хєрєнгийг нь дэлхийн уул уурхайн тоног тєхєєрємжийн дундаж vнээр тооцож тєлбєр хийх хэрэгтэй юм vvнийг ингэж хахуулд автаагvй тєртэй улсад хийдэг жишгийг гадаадын туршлага тулгуурлан ярьсан хvмvvсийн vгийг авах хэрэгтэй юм.

Дэлхийн улсууд цємийн зэвсгээр хєєцєлдєж байхаар байгаль экологидоо хєрєнгє бvх улсуудтай хамтарч хамгаалахгvй бол даа ялангуяа хуурай газрын тєв зангилаа Монголын байгалийг хамгаалахгvй бол цємийн зэвсгээс ємнє далайн улсуудыг ус цохиж живvvлээд / vvнд хєгжингvй 7 гvрэн багтана/ дотроос нь цэвэр ус, євчин, элс шорооны нvvдэлд цохиулаад дуусаж мэдэх юм.

Монгол улсын Төрийн дуулал [шинэ]



Дархан хилтэй тусгаар Монгол улс
Даяар ардийн ариун голомт
Далай их євгєдийн гэгээн vйлс
Дандаа энхжиж, vvрд мєнхєжнє

Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран хєгжсєн найрамдлын єлгий
Хатан зориг, эвт санаагаараа
Хайртай Монгол орноо мандуулья

Єндєр тєрийн минь сvлд ивээж
Єргєн тvмний минь заяа тvшиж
vндэс язгуур, хэл соёлоо
vеийн vедээ євлєн бадраана

Энх тэнгэрийн золтой ардууд
Эрх чєлєє жаргалыг эдлэж
Жаргалын тvлхvvр, хєгжлийн тулгуур
Жавхлант Монгол орноо мандуулья

Friday, November 23, 2007

Хүч чадалд хүрэх хүсэл зорилго


Хүнийг ямар ч арчаагүй "амьтан" болгоё гэвэл хүсэл зоригийг нь мохоох хэрэгтэй гэсэн үг байдаг. Амьтан зөвхөн байгалийн инстинктээрээ амьдардаг бол хүн хүсэл-зoригтoo хөтлөгдөн амьдардаг.
Хүсэл зоригоо хэрэгжүүлэх гэсэн ухаалаг тэмүүлэл нь хүнийг хүн болгодог.
Хүн төрөлхтөн буй болсон цагаасаа эхлээд л байгалийн их хүчтэй тулгарч эхэлсэн билээ. Гагцхүү хүч чадлаа нэмж, хүрээ нөлөөгөө тэлсний ачаар л хүн хөгжин дэвшиж, оршин тогтнох үндэсээ буй болгож чаджээ. Яваандаа өөр хоорондоо тэмцэлдэн дайтах болж энэ цагаас эхлэн хүн нь хүнээ дарлан мөлжих, хүч чадалтай нь ядуу дорой орныхоо баялагийг булаах, колоничлох, боолчлохыг хүч чадлын хир хэмжээ хэмжүүр хэмээн ойлгох болжээ.
Энэ ойлголт өнөөдөр ч барууны гэгдэх зарим орнуудад норм хэм хэмжээ мэт болж.

Хувь хүний хувьд хүч чадал гэдгийг юу гэж ойлгох вэ? бас л бусдыг хүчээр далайлгах, дээрэлхэх, дорд үзэж ашиг сонирхолоо <нударгаар> хүлээлгэхийг ойлгох хэрэгүү?

Хүн хүч чадалд хүрэх хүсэл зоригоор дүүрэн байх ёстой гэж бид хэлэхдээ зөвхөн биейин хүчийг чухалчлаагүй юм. Биейин хүч бол хүний хүч чадлын нэг л хэсэг.

Хүний хүсэл зориг ямагт бүтээлч, шинэчлэгч чанартай. Хүн хүсэл зоригийнхоо дуудлагаар ямар нэгэн шинэ зүйл бүтээхээр шийдсэн цагт л хүч чадлын хэрэгцээ илүү их болдог. Тэрхүү хэрэгцээг бид өөрсдийн дотоод хүч - бие, сэтгэл, оюун санааны эрч хүчнээс олох болно.

Мэдээж хэрэг энэ бүхний яндашгүй эх булаг нь Мөнх Тэнгэрийн Хүч.
Бид тэрхүү хэмжээ хязгааргүй хуч чадалд шүтэж биширснээрээ баян тансаг, өгөөмөр, тэнгэрлэг бие хүн хийгээд үндэстнийг цогцлоож чадна. Чадаж ч байсан.

Бид хүч чадалд хүрэх хүсэл зоригоор баримжаалсанаараа уналт доройтол, ядуурал, ялзралаас ангижирч хувь хүнийхээ хувьд ч, үндэстнийхээ хувьд ч дахин төрөх болно.
Мөнх Тэнгэрийн Хүчинд Шүтэхүй бол Монгол Хүн, Монгол Үндэстний Тэнгэрлэг Хүч Чадалд хүрэх хүсэл эрмэлзлэлийн илэрхийлэл-бэлгэдэл юм.

Tuesday, November 13, 2007

Ta бүхэнд

Сайн байцгаана уу? Эрхэмсэг МОНГОЛЧУУДАА
Та бүхэндээ ажил тань бүтэмжтэй, бие тань эрүүл, амьдрал тань өөдрөг байхыг хүсээд Бүлгэмийнхээ талаар бяцхан тодруулга хийх гэсэн юмаа.
ХӨХ СҮЛД Бүлгэмийн үүсгэн байгуулагдсан болоод зорилго зорилт бас саяханы уулзалтууд гээд мэдээлэл танилцуулгууд энэ сайт дээр удаа дараа тавигдаж байсан болохоор та бүхэн энэ тухай бага ч гэсэн мэдээлэл ойлгоц байгаа байхаа гэж бодож байна...Бүлгэм үүсэн байгуулагдсан цагаас эхлээд л солонгост байгаа нийт монголчууд маань маш их дэмжиж бас гишүүн болж хамтран ажиллая эх орныхоо төлөө өөрсдийн боломж бүхнээ ашиглаж чадах бүхнээ хийе гэсэн хүмүүс тасралтгүй холбогдон онлайнаар болон биеэрээ уулзаж,МОНГОЛОО гэсэн үндэсний үзэл илт сэргэн Бүлгэмийн маань хүрээ улам өргөжин тэлж байгааг дуулгахад таатай байна.
Харин зарим нэг хүмүүс бидний тухай мэдээлэл аваагүй бас сайн ойлгоогүй байж болох талтай байгаа бөгөөд бид та бүхэндээ хандаж энгийнээр бяцхан тодруулга хийеэ...
1рт: ХӨХ СҮЛД Бүлгэм нь аль нэг нам хүчний харъяалалгүй бөгөөд МОНГОЛ улсынхаа ундэсний аюулгүй байдал эрх ашгийн төлөө тэмцэгч бүхэнтэй дуу хоолойгоо нэгтгэж хүч нэмж хамтрах
2рт:Солонгост байгаа МОНГОЛЧУУД та бүхэнтэйгээ нэгдэж хамтарч эрхэм та бүгдийнхээ санаа зорилго хүсэл үзэл бодлоо үгээ торд хүргэдэг индэр нь байх
мөн эх орондоо байгаа ард түмэн залуучууд бүсгүйчүүдтэйгээ санаа зорилго үзэл бодлоороо ,ирээдүйн хөгжлийн төлөө эх орондоо ажиллаж хөдөлмөрлөх ухамсараараа нягт холбогдох гүүр нь байх
Зөв ухамсар төлөвшүүлэхэд нөлөөлөх үлгэрлэн уриалагч дуу хоолой нь байх
3рт:Бүлгэмийн үйл ажиллагааны хэлбэр нь оюунлаг,хэрэгжүүлэх зам нь уриалга ухуулга сурталчилгаа голлоно.
4рт: МОНГОЛ улсаа үнэн зөв сурталчилах тал дээр шат дараалсан арга хэмжээ үйл ажиллагаануудыг зохион явуулах
5рт: МОНГОЛ улсынхаа нэр хүндийг өргөж явахыг энд ажиллаж амьдарч буй МОНГОЛчууддаа уриалан ухуулж шаардлагатай үед шийдвэрлэх алхмуудыг хийх болно
Үүнд: та бүхэн яаж юу хийж МОНГОЛ улсынхаа нэр хүндийг өргөх вэ гэж санаашрах хэрэггүй ердөө л та бусдыг болон өөрийгөө хүндлээд биеэ зөв аваад явчих....тэгвэл таныг ч хүндлэнэ МОНГОЛ улсын иргэн гэж улсыг маань ч хүндлэнэ.
бид эн түрүүнд хийх хийж эхлэж байгаа зорилтуудаасаа хүргэлээ...Аливаа бүхэн алхам алхамаар ахидаг билээ.Бидний уйл ажиллагаа ч мөн адил шат дараалан ахиж эрхэм зорилгодоо хүрэхийн төлөө боломж бүхнийг ашиглаж эргэж буцахгүй зүтгэнээ.
ХӨХ СҮЛД Бүлгэмийг үүсгэн байгуулагчид бид солонгост гэрээгээр болон хараар ажиллаж амьдарч буй та бүхний нэгэн адил амьдралын төлөө гэр бүлийнхээ төлөө хөдөлмөрлөж яваа хумуус билээ....МОНГОЛчууд бид төрийн төлөө оготно гэж ярьцгаадаг...өөрсдийгөө голдог....өрөөлийг бас шоолдог...хэрвээ та өөрийгөө төрийн төлөө оготно гэж бодвол бас бүгд тэгж бодож байгаа тэгвэл МОНГОЛ улсын төлөө бидний төлөө хэн хийх вэ хэн хөдлөх вэ???...Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг..тэгвэл улс орны эзэд бид бүгдээрээ хичээцгээе.
Бид бас МОНГОЛчууд тэнгэр заяатай улс хэзээч мөхөхгүй гэдэг...Бид тэнгэр бурхан гайхамшигийг үзүүлэхийг хүлээсээр байх уу????....Өөрсдийгөө тэнгэрийн улс тэнгэрийн хөвгүүд гэж өргөмжилдөг байсан МАНЖ их гүрэн өнөөдөр хаана байнаа???...Сэтгэл нь байгаад Зүтгэл хэрэгжихгүй орчин бүрдчих вий дээ гэж болгоомжилж байна...Биднийг муу амлалаа гэж бүү хэлээрэй...МОНГОЛ улсын маань өнөөгийн байдал бид бүхний ухамсарын доройтол ийм бодит нөхцөл бүрдүүлээд байна...Аливаа айл гэр улс орныг эзэд нь үр хүүхдүүд нь л өөд нь татаж авч явдаг билээ.Хичээцгээе ахан дүүс минь...Тэнгэрлэг заяанд итгэн хүлээх биш Тэнгэрлэг улс байхын төлөө хичээцгээе...Бид Бие биедээ итгэцгээе бие биесээ хүндэлцгээе МОНГОЛ гэсэн зургаан үсэгтэй бурхан нэрийг дэлхий дахинд хүндлүүлцгээе.
ХӨХ СҮЛД Бүлгэм боломж бүхнийг ашиглаж чадах бүхнээ хийнээ
Бидний уриа:ЭХ ОРОН, ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ
БИДНИЙГ ЗҮГЭЭР Л ДЭМЖИХ БИШ ХАМТРАН АЖИЛЛААЧ ГЭЖ УРИАЛЖ БАЙНА...ЭРХЭМСЭГ МОНГОЛЧУУДАА

ТА БҮХНИЙГЭЭ ХҮНДЭТГЭСЭН ХӨХ СҮЛД БҮЛГЭМ

Friday, November 2, 2007

Эх орон ирээдүйн төлөө уулзалтаас хийсэн бичил сурвалжлага

Энэ сарын 28-ны балжимням дашнямтай өлзий дэмбэрэлтэй сайхан өдөр ХӨХ СҮЛД бүлгэмийн уриалан зохион байгуулсан эх орон , үндэсний үзлийн доорх уулзалт Солонгосын гадаад ажилчидыг дэмжих төвийн байранд болж өндөрлөө. Уг уулзалтанд нийт 50 орчим хүн цуглаж эх орны минь ирээдүй бүтээн босголтонд өөрсдийн хувь нэмрээ оруулах арга замыг судлаж : -Монгол орон ирээдүйн талаар өөрсдийн үзэл бодол санаа оноогоо хуваалцаж ХӨХ СҮЛД бүлгэмд гишүүнээр элслээ.Уулзалтыг уртын дууч Оюунцэцэг эгшиг бүрээс нь МОНГОЛ нутаг минь мэдрэгдэх уртын сайхан дуугаараа эхлүүлж ХӨХ СҮЛД бүлгэмийн удирдах зөвлөлийн дарга Батчингис үг хэлж уулзалтын үйл ажиллагаа эхэлсэнийг мэдэгдлээ.Эх орон хэмээх энэ өргөн утгат сэдвээр яруу найрагч Галбадрах өөрийн үзэл бодлоо дэлгэж Эх орон хэмээх сайхан шүлгээ уншсан нь хүмүүст гойд таалагдаж алга ташилтаа харамгүй хайрлаж байлаа. Дашрамд дурдахад энэхүү уулзалтанд нь ирсэн хүн бүр өөрийн санаа бодлоо харамгүй хуваалцсан халуун уур амьсгалтай уулзалт болсоны дээр Гадаад амьдарч буй Монголчууд минь эх орныхоо төлөө ямар их санаа зовж суудгаа харуулж үг бүрээс нь эх орноо гэх сэтгэл мэдрэгдэж байсан юм.Энэхүү уулзалтаар гол яригдаж байсан асуудлууд бол Эх орныхоо ирээдүйд хэрхэн яаж тус нэмэр болох , МОНГОЛ орны тусгаар тогтнолын тухай санаа зовнисон асуудлууд ,Гадаадад буй Монголчууд сонгуульд оролцох боломжыг судлах , мөн төр засагтаа санаа бодлоо дуулгах шаардлага хүргүүлэх гэх зэрэг асуудлаар ярилцсан болно. ХӨХ сүлд бүлгэм нь өөрсдийн зорилго зарчимаа танилцуулж цаашид хэрхэн үйл хэрэг болгох мөн хамтран ажиллахыг уриалж уг уулзалтанд хүрэлцэн ирсэн хүмүүсийн дийлэнх хэсэг нь ХӨХ СҮЛД бүлгэмд элсэж хойшид дэмжин хамтран ажиллахаа илэрхийлсэн болно. Уг уулзалтын хаалтын хэсэгт ХӨХ СҮЛД бүлгэмийн УЗ -ийн дарга Батчингис уулзалтын үр дүнгийн талаарх өөрийн дүгнэлтээ танилцуулж уг уулзалтанд хүрэлцэн ирсэн МОНГОЛЧУУД минь Халуун элгэн нутаг дууг нийтээрээ дуулан уулзалтын үйл ажиллагаа өндөрлөө. Ямартай ч уг уулзалт маань халуун уур амьсгалтай үзэл бодлоо чөлөөтэй солилцож хүн бүр идэвхтэй оролцсон үр дүнтэй уулзалт боллоо.Уг уулзалтыг зохион явуулахад гүн туслалцаа үзүүлсэн Солонгосын гадаад ажилчидыг дэмжих төвийн ажилтан Одгэрэл болон уг уулзалтанд хүрэлцэн ирж бидэнтэй санал бодлоо харамгүй хуваалцсан нийт гишүүд дэмжигчиддээ баярласнаа илэрхийлье.

Хөхсүлд бүлгэмийн УЗ ийн дарга Батчингисийн эх орон ирээдүйн төлөөх уулзалтыг нээж хэлсэн үг

Эрхэм хүндэт найз нөхөдөө
Эрхэмсэг ахан дүүсээ Та бүхэндээ энэ одрийн түмэн амгаланг айлтгаж сайн сайхан бүхнийг хусэхийн хамт бидний энэхүү уулзалтанд санаа бодол хүсэл зорилгоо хуваалцахаар хүрэлцэн ирсэнд туйлын их баярлаж талархаж байгаагаа хэлмээр байна.Тиймээ бид өнөөдөр та бүхэнтэйгээ санаа бодлоо хүсэл зорилгоо хуваалцаж та бүхнийхээ санаа бодлыг сонсож цаашдын үйл ажиллагаандаа тусган ажиллахаар мөн та бүхэнтэйгээ хамтран нэгдмэл нэгэн хүчийг бий болгон байж болох боломж бүхнээрээ улс эх орондоо нөлөөлж өчүүхэн жаахан ч гэсэн хувь нэмэрээ оруулахсан гэсэндээ энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаа билээ.Тиймээ манай "Хөх Сүлд" булгэм Монгол улсынхаа ундэсний эрх ашиг ундэсний аюулгүй байдлын төлөө ,ундэсний үзлийг түгээн дэлгэрүүлж солонгост байгаа монголчуудаа ундэсний узлийн дор нэгтгэж санаа бодлоо хүсэл зорилгоо нэгтгэн тор засагтаа үгээ хүргэдэг индэр нь байх зорилгоор байгуулагдсан билээ.Улс эх орны маань өнөөгийн байдал айл гэрээр зүйрлэвэл "гэрийнхээ эд юмсыг зарж уудаг архичин эцэгтэй эхгүй өнчин хүүхдүүд шиг ,эмх замбараагүй энэ хийнэ биз тэр тэгнэ биз гэж бие биетэйгээ барьцан ажил хийдэггуй амьдрал нь уруудан доройтож яваа айл гэр шиг" гэж хэлж болохоор байна.Тэгэхээр бид яах ёстой вэ??? Бид эх орон Монголынхоо төлөө юу хийж болох вэ???Бидний ирээдүй хаана байна вэ??? Үндэсний үзэл эх оронч сэтгэлгээ хаанаас эхлэх вэ??? Монгол улсын маань тусгаар тогтнол баталгаатай байна гэдэгт бид итгэж болох уу???гэх мэт сэдвээр ярилцаж бас бидний тухай зорилго зорилт уйл ажиллагааны тухай илуу тодорхой мэдэх болноо.Мон бидэнд алдаа дутагдал их байгаа мэдэхгүй чадахгүй асуудлууд их байгаа болохоор та бүхэн чадах мэдэх бүхнээрээ харамгүй туслаж хамтран ажиллана гэдэгт итгэж байна Мөн энэхүү уулзалт маань илэн далангүй та бид бүгдийн үзэл бодлын чөлөөт индэр байгаасай мөн бид бүгдийн ирээдүйд болон эх оронд минь ач тусаа өгсөн уулзалт болно гэдэгт найдаж байна.

Эх орон ирээдүйн төлөө уулзалтын фото сурвалжлага

Хөхсүлд бүлгэмийн УЗ-ийн гишүүн Бямбажаргал хөтөлбөр танилцуулж байгаа нь
Хөхсүлд бүлгэмийн дэмжигч МУын хурандаа Доржготов санаа бодолоо хуваалцаж байгаа нь
Хөхсүлд бүлгэмийн гишүүд дэмжигч нар

Хөхсүлд бүлгэмийн гишүүд дэмжигч нар

Хөхсүлд бүлгэмийн гишүүд дэмжигч нар
Уулзалтын тэргүүлэгчид
Хөх сүлд бүлгэмийн дарга Батчингис уулзалтыг нээж үг хэлж байгаа нь

Уртын дууч Оюунбилэг аялгуу сайхан уртын дуугаараа уулзалтыг эхлүүллээ.