
Хүнийг ямар ч арчаагүй "амьтан" болгоё гэвэл хүсэл зоригийг нь мохоох хэрэгтэй гэсэн үг байдаг. Амьтан зөвхөн байгалийн инстинктээрээ амьдардаг бол хүн хүсэл-зoригтoo хөтлөгдөн амьдардаг.
Хүсэл зоригоо хэрэгжүүлэх гэсэн ухаалаг тэмүүлэл нь хүнийг хүн болгодог.
Хүн төрөлхтөн буй болсон цагаасаа эхлээд л байгалийн их хүчтэй тулгарч эхэлсэн билээ. Гагцхүү хүч чадлаа нэмж, хүрээ нөлөөгөө тэлсний ачаар л хүн хөгжин дэвшиж, оршин тогтнох үндэсээ буй болгож чаджээ. Яваандаа өөр хоорондоо тэмцэлдэн дайтах болж энэ цагаас эхлэн хүн нь хүнээ дарлан мөлжих, хүч чадалтай нь ядуу дорой орныхоо баялагийг булаах, колоничлох, боолчлохыг хүч чадлын хир хэмжээ хэмжүүр хэмээн ойлгох болжээ.
Энэ ойлголт өнөөдөр ч барууны гэгдэх зарим орнуудад норм хэм хэмжээ мэт болж.
Хувь хүний хувьд хүч чадал гэдгийг юу гэж ойлгох вэ? бас л бусдыг хүчээр далайлгах, дээрэлхэх, дорд үзэж ашиг сонирхолоо <нударгаар> хүлээлгэхийг ойлгох хэрэгүү?
Хүн хүч чадалд хүрэх хүсэл зоригоор дүүрэн байх ёстой гэж бид хэлэхдээ зөвхөн биейин хүчийг чухалчлаагүй юм. Биейин хүч бол хүний хүч чадлын нэг л хэсэг.
Хүний хүсэл зориг ямагт бүтээлч, шинэчлэгч чанартай. Хүн хүсэл зоригийнхоо дуудлагаар ямар нэгэн шинэ зүйл бүтээхээр шийдсэн цагт л хүч чадлын хэрэгцээ илүү их болдог. Тэрхүү хэрэгцээг бид өөрсдийн дотоод хүч - бие, сэтгэл, оюун санааны эрч хүчнээс олох болно.
Мэдээж хэрэг энэ бүхний яндашгүй эх булаг нь Мөнх Тэнгэрийн Хүч.
Бид тэрхүү хэмжээ хязгааргүй хуч чадалд шүтэж биширснээрээ баян тансаг, өгөөмөр, тэнгэрлэг бие хүн хийгээд үндэстнийг цогцлоож чадна. Чадаж ч байсан.
Бид хүч чадалд хүрэх хүсэл зоригоор баримжаалсанаараа уналт доройтол, ядуурал, ялзралаас ангижирч хувь хүнийхээ хувьд ч, үндэстнийхээ хувьд ч дахин төрөх болно.
Мөнх Тэнгэрийн Хүчинд Шүтэхүй бол Монгол Хүн, Монгол Үндэстний Тэнгэрлэг Хүч Чадалд хүрэх хүсэл эрмэлзлэлийн илэрхийлэл-бэлгэдэл юм.
No comments:
Post a Comment